Эцэг эхчүүдийн булан

Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө

Хүүхдэдээ насанд нь тохирсон амархан ажил хариуцуулах хэрэгтэй бөгөөд хэрээс хэтэрсэн хариуцлага өгөхгүй байхыг анхаараарай. Гэрээ бүтэн цэвэрлэх, дүүгээ өдөржин харах, дүүгийнхээ сурлагад хариуцлага хүлээх гэх мэт эцэг эхийн өөрсдийнх нь хариуцах ажлыг өсвөр насны хүүхдэдээ өгвөл сэтгэл зүйд нь сөргөөр нөлөөлөх магадлалтай. Өсвөр насны хүүхдүүдийн онцлог нь том хүн болж төлөвшиж байгаа, өөрийгөө хэн гэдгээ тодорхойлох үе байдаг тул өөрийн хувийн орон зайг өгөх нь маш чухал бөгөөд ирээдүйд өөртөө илүү итгэлтэй том хүн болж төлөвшихөд тус болно.

Хөгжүүлэх хөтөлбөр

Сургалтыг дэмжих хөтөлбөр

Япон улсын АСА-АКУА нийгэмлэгийн санаачлагаар сургуулийн төгсөгчид, сурагчдын амжилт, бүтээл, идэвхи чармайлтыг үнэлэн 2000-2009 оны хооронд өөрсдийн нэрэмжит тэтгэлэг олгосон юм. Тус хугацаанд манай 310 сурагчдад 29700 орчим ам.долларын тэтгэлэг олгосон байдаг.

Манай сургуулийн Японд суралцагч 3 дахь үеийн төгсөгчид 2009 онд энэхүү

“АСА-АКУА” тэтгэлгийг үргэлжлүүлэн “Урам” тэтгэлгийг санаачлан эхлүүлсэн. Энэхүү тэтгэлэг нь Японд суралцаж буй Шинэ Монгол сургуулийн төгсөгчид, өөрсдийн санаачлагаараа орлого олж тэтгэлгийн санг бүрдүүлдэг. 2009 оноос 2016 оны хооронд төгсөгчид маань 221 хүүхдэд 18’431’400 төгрөгтэй тэнцэх хэмжээний тэтгэлгийг дүү нартаа олгожээ.

Урам тэтгэлэг нь дараах 4 төрлөөр хагас жил тутамд 20 сурагчид, сурагч бүрт 5000 иентэй тэнцэх төгрөгийн мөнгөн тэтгэлэг олгодог.

  • Сурлага
  • Олимпиад ба уралдаан тэмцээн
  • Нийгмийн идэвх
  • Сурлагын ахиц
“Урам” тэтгэлэг “Урам” тэтгэлэг “Урам” тэтгэлэг “Урам” тэтгэлэг
Сурагчдад бие даасан үйл ажиллагааны дадал, шинжлэх ухаанч, хандлага төлөвшүүлэх зорилготой тус хөтөлбөрт 11,12-р ангийн нийгмийн бүлгийн сурагчид хамрагддаг юм. П.Наранбаяр багшийн санаачлагаар 2018 оноос эхлэн хэрэгжсэн тус хөтөлбөр нь хичээлийн 1 жилийн хугацаанд үргэлжилдэг бөгөөд тус хугацаанд өөрийн сонирхсон сэдвээр бүхэл бүтэн шинжилгээ хийдэг.

Чиглүүлэгч багшийн зүгээс шаардлагатай зөвлөгөө өгөх, төгсөлтийн ажлын агуулга бүтцийг батлах, судалгаа шинжилгээ хийхэд шаардагдах тоон мэдээлэл, хүснэгт схемийг боловсруулахад туслах, ном сурах бичиг, эх материалыг зааж өгөх, бичилтийн явцад хяналт тавих үндсэн үүрэгтэй.

Төгсөгчид ч мөн чиглүүлэгч багш болох бүрэн боломжтой байдаг. Төгсөлтийн ажлын үнэлгээ болон явц нь тухайн улирлын дүнгүүдтэй шууд хамааралтай байдаг тул сурагчид маш их хичээн чармайлт гарган ажилладаг.

Судлаач сурагч Судлаач сурагч Судлаач сурагч Судлаач сурагч

Авьяас сонирхол, сонгосон мэргэжлийнхээ дагуу бие даан судалгаа хийж буй хүүхдийг дэмжих замаар сурагчдын бүтээлч, эрэл хайгуулч, судлаач чадварыг хөгжүүлэх зорилготой тус хөтөлбөр нь 17-р үеийн эцэг эхчүүдийн санаачилгаар 2017 оноос эхлэн хэрэгжиж байгаа юм.

5 сарын хугацаанд сурагчид өөрсдийн хүсэл сонирхлын дагуу байгалийн ухааны болон нийгмийн ухааны чиглэлээр судалгаагаа хийж, тулгарч буй асуудлыг тодорхой болгон, шийдвэрлэх арга замыг судалж, олон нийтэд танилцуулдаг.

Судлаач сурагч Судлаач сурагч Судлаач сурагч Судлаач сурагч
Япон хэлийг богино хугацаанд үр дүнтэй аргаар сургах, зуны амралтын хугацаанд бүтээмжтэй өнгөрөөх зорилготой тус хөтөлбөрийн суурийг АСА-АКУА нийгэмлэгийн Мүраками Тэцүя болон Галбадрах багш анх босгосон байна.
2002 оноос хойш хэрэгжиж буй тус хөтөлбөр нь сурагчдад Японд сурах мөрөөдлөө биелүүлэхэд тусалдаг гол хэрэгслийн нэг юм. Тус сургалтыг жил бүр Япон хэлний багш нар удирдан,

Японоос ирсэн багш нарын хамт 7-р сарын 4-р долоо хоногоос 8 сарын 3-р долоо хоног дуусах хүртэл 4 долоо хоногийн хугацаанд зохион байгуулдаг.
Зөвхөн ахлах ангийн сурагчид гэлтгүй төгсөгчид мөн тус сургалтад хамрагдах бүрэн боломжтой бөгөөд хамрагдах хүүхдүүдийн түвшинг тогтоож бүлгүүдэд хуваадаг.

Төгсөгчдөд зөвхөн япон хэлийг заагаад зогсохгүй, Япон хэлээр нийгэмтэй танилцахад сургах 考える日本語буюу “Япон хэлээр бодож сэтгэх” хичээл орж, түүнийгээ бодит амьдралд туршин хэрэгжүүлэх Action Research (AR) буюу “үйлдлийн судалгаа” хийдэг. Энгийн үгээр хэлбэл Япон хэл дээр мини-төсөл бэлддэг онцлогтой.

Судлаач сурагч Судлаач сурагч Судлаач сурагч Судлаач сурагч
Японы их дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэх зорилготой тус сургалтууд нь .... оноос эхлэн хэрэгжсэн юм. Хавар, намрын сургалтыг Юү лангүэж япон хэлний төв зохион байгуулж, манай сургуулийн багш нар математик, хими, физик, япон хэл, англи хэлний хичээл заадаг. Намрын сургалтад зөвхөн төгсөгчид, хаврын сургалтад төгсөгчид болон 12-р ангийн сурагчид хамрагдана.

Хаврын сургалт нь Монбүшогийн шалгалтад бэлтгэх зорилгоор жил бүрийн 3-р сарын 4-р долоо хоногоос эхлэн 7 долоо хоногийн хугацаанд хичээллэнэ. Намрын сургалт нь манай сурагч төгсөгчдийн хувьд Японы их дээд сургуульд ивээн тэтгэгчдийн зардлаар болон хамтын ажиллагаат сургуулиудын тэтгэлгээр суралцах шалгалтын бэлтгэл юм.

Энэ нь жил бүрийн 9-р сарын 4-р долоо хоногоос 7 долоо хоногийн хугацаанд хичээллэнэ. Сургуулийн ивээн тэтгэгчид болон хамтын ажиллагаатай сургуулиудын тэтгэлгээр суралцахыг хүсэж буй сурагч, төгсөгчид хавар, намрын сургалтад заавал хамрагдаж, сургалтаа таслахгүй хоцрохгүй, үндсэн хичээлээ цалгардуулахгүй, хариуцлагатай суралцах шаардлагатай байдаг.

Судлаач сурагч Судлаач сурагч Судлаач сурагч Судлаач сурагч

Секц дугуйлангууд