Эцэг эхчүүдийн булан

Сургуулийн босгыг дөнгөж алхаж буй 6 настнуудын хувьд дараах бэрхшээлүүд тулгардаг. Бэрхшээлийг даван туулахад эцэг эхчүүд тэднийг ойлгож, туслан дэмжих хэрэгтэй.

Хэрхэн туслах вэ гэж үү?

Сургуульд орсноор орчин өөрчлөгдсөн
Шинэ орчин, шинэ танил, шинэ үйл ажиллагаа нүүр тулах тул ямар ч үед асуултад нь хариулж, үнэн сэтгэлээсээ хандаж ярилцахыг хичээгээрэй.
Өдөр унтахаа больсон
Хичээлээсээ ирээд амарч, тоглох боломж олгоорой.
Хүүхдийг өөртөө итгэлтэй болгох
Хүүхдээ найз нөхөдтэй нь бүү харьцуулаарай. Хүүхдийг өөртөө итгэлтэй болгоход нь анхаараарай. Үүний тулд түүний алдаан дээрээсээ суралцах боломжыг олгож, ямагт итгэл хүлээлгэн, сайхан үгээр амжилтыг нь урамшуулж байгаарай.
Чөлөөтэй тоглох цаг багассан
Хүүхэдтэйгээ тоглохдоо үзсэн үсгийг нь асууж, тоог нь тоолуулж болно.
Хичээллэх хугацаа уртассан
Хичээл хийж байх үед нь “үүнийг хийвэл би чамд ... зүйл авч өгнө” гэж барьцаа амлалт бүү өгөөрэй. (дараагийн удаа ч бас барьцаа хүсэх болно)
Удаан хугацаагаар суух болсон
Хүүхдэдээ цаг гаргаарай. Өдөр бүр дор хаяж 30 минут хүүхдэдээ зарцуулаарай. Энэ нь 7 хоногт 3,5 цаг, сарын хугацаанд 15 цаг, жилийн хугацаанд 180 цагийг хүүхдэдээ зарцуулж байгаа хэрэг юм.
Хариуцлага өндөрссөн
Багахан амжилт гаргасан ч урамшуулаарай. “Сайн байна, зүйтэй, одоо сайн болж байна, баяр хүргэе” гэх зэрэг үргэлж үгээр урамшуулах хэрэгтэй шүү.
Гэрийн даалгавар хийх болсон
Гэрийн даалгаврын дарамтад бүү оруулаарай. Гэрийн даалгаврыг нь хийлгэхдээ ойр ойрхон амрааж, тоглуулаарай.
Эцэг эхчүүд хүүхдэдээ шаардлага тавих нь ихэссэн
Эцэг эх та хүүхдийн хүмүүжлийн толь тул хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлээ ямагт анхаараарай.

Бид "зөв"|чадвартай|соёлч|манлайлагч
иргэнийг бэлтгэнэ

Сургалтын хөтөлбөрүүд

Өөрөөр хэлбэл эхлээд 6 настангуудад үсэг, үеийг хамгийн түрүүнд нүдлүүлнэ. Дараа нь үсэг, үе нэмдэг. Сүүлд нь үг нэмдэг.
Тус хөтөлбөр нь дараах онцлогтой:
  • Дахин дахин давтан уншиж нүдлэн тогтоосон учраас богино хугацаанд холбон дуудах аргыг эзэмшиж, чадваржсан.
  • Сурагчдад хаагуур нь үелэх вэ? гэсэн бэрхшээл үүсдэггүй учраас зогсоцгүй урсган уншсан.
  • Багш сурагч нэг бүр, үг болгоныг хаагуур нь үелэх вэ? гэдгийг зөвлөх шаардлагагүй болсон учраас ачаалал багассан.
  • Сурагчдыг дэмжин урамшуулах, оношлон судлах, ажиглах, сурах баяр баяслыг төрүүлэхэд дэмжин ажиллах үйл ажиллагаанд зарцуулах цаг нэмэгдсэн.
  • Сурагчид бие дааж өөрөө бүтээж, сурахын баяр баясгаланг мэдэрсэн.

Тус хөтөлбөрийн хүрээнд 1-р ангид минутын хурдан уншлага гэж байдаггүй. Харин үг, өгүүлбэр, догол мөр бүрээр хүүхэд хэрхэн ойлгож буйгаар нь уншлагын төвшинг хэмждэг. Мөн бичих чадварын оношилгоог хийхдээ нүдлэх үгийн жагсаалтыг гаргаж , бичиж чаддаг болсон цагт нь цээж бичиг авдаг. Ингэснээр сурагч бүр чадна гэсэн гэсэн урам, итгэлийг авдаг нь чухал юм.

  • I анги - Үг унших чадвар
  • II анги – Цэг, таслалын дагуу өгүүлбэр унших чадвар
  • III анги - Эх, бичвэр, өгүүлбэрийн утга санаанд анхаарлаа хандуулах чадвар
  • IV анги - Догол мөрийн утга санаанд анхаарлаа хандуулах унших чадвар
  • V анги - Ном зохиолыг уншаад агуулгыг ойлгох чадвар

Мөн “Холимог бүлгийн хичээл” хичээл байдаг бөгөөд энэ нь 4,5-р ангийн багш нар чадвар тус бүрээр анги үүсгэн дадлагажин чадваржих хичээл болгон зохион байгуулж ордог. Холимог бүлгийн хичээл нь хүүхэд нэг бүрийг тухайн сонгосон чадварынх нь дагуу дадлагажин чадваржуулах зорилготой хичээл юм. /4,5-р ангийн сурагчид өөрсдийн сонгосон чадварынхаа дагуу холилдон анги болон хичээллэдэг./

Сурагчдын сонгох боломжтой чадварыг дурдвал:
  • Ном зохиол уншаад агуулгыг ойлгох чадвар,
  • Уншсан зохиолоос төрсөн сэтгэгдлээ дүгнэн ярих чадвар,
  • Уншсан зохиолоос төрсөн сэтгэгдлээ дүгнэн бичих чадвар,
  • Ахиц амжилтаа мэдээлэн ярих, бичих чадвар,
  • Зохион найруулан бичих чадвар,
  • Үг хэллэгийн баялаг- толь бичиг ашиглан үгийн утгыг тайлбарлах чадвар,
  • Эхэд анхаарлаа хандуулан унших чадвар,
  • Зөв бичих чадвар
ШУГЗ Ц.Няндаг багшийн үзэл баримтлалын дагуу бага сургууль 2-р ангиасаа англи хэлний хичээл үздэг байснаа 2012 оны хичээлийн жилээс эхлэн 3-р ангиасаа хичээллэдэг болсон бол 2021 оны хичээлийн жилээс эхлэн 4-р ангиас англи хэлний хичээлийг судалж эхлэх гэж буй билээ.

Англи хэлний хичээлийг нэг ангийн 30 сурагчийг 15;15-р нь хуваан 2 групп болгон долоо хоногт 3 цагаар хичээллэдэг.

3-4-р ангид сурагчдын англи хэлний сонсох, ярих чадварыг хөгжүүлэх зорилготой байдаг бол 5-р ангид бичих чадварыг хөгжүүлэхэд илүү анхаардаг онцлогтой.

Япон дуу хөгжмийн сурах бичиг нь хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон дуу хөгжмийн нооттой, тэдний сонирхлыг татсан, тэдэнд тохирсон шүлэгтэй байдаг.

Японы сургуулиудад бага сургуулийн 1-р ангиас эхлээд шууд хөгжимтэй хичээл явагдаж ноотыг хөгжимд шууд уншиж сургах үйл ажиллагаагаар пианика хөгжимтэй хичээлийг заадаг. Энэ жишгээр манай сургууль ч сурагчдад пианика хөгжимтэй хичээлийг заадаг бөгөөд сурагч бүр өөрсдийн хувийн пианика хөгжимтэй байгаа нь гэр гэртээ хөгжмөө давтах, дуртай цагаараа хөгжмөө үлээх бүрэн бололцоотой.

Зөвхөн пианика хөгжим дээр тулгуурлаад зогсохгүй бишгүүр хөгжимтэй зэрэг суралцах арга барилыг эрэлхийлэн, хичээлдээ ашиглаж, дуулах хөгжимдөх, хоршин тоглох, чадварт суурилсан хөгжмийн хичээлийн үйл ажиллагааг явуулдаг.

“Хөгжмийн ертөнц” сурах бичиг нь сурагчдад энгийн ноотны хэмжээг ойлгож, уншиж бичих, пианика болон бишгүүр хөгжмөөр хөгжимдөх, дуу хөгжмийн үндэс болох дууны эгшиг, аялгуу, хэмнэл, хурд хүчдэлийг ойлгон мэдэрч дуулах, хөгжимдөх, сонсох чадвартай болгоход чиглэдэг

7 хоногт 2 цагийн хөгжмийн хичээлийн боловсролыг бид бүхэн олгодог бол улсын хэмжээнд 1 цаг хөгжмийн хичээлийн боловсролыг сурагчдад олгодог байна. Мөн Жил бүр баталгаажуулах шалгалт өгч, хөгжимдөж дуулж чаддаг болсноо “Амжилтын баяр”-аар эцэг эхчүүддээ нүүр бардам тавьдаг уламжлалтай.

2020 онд Боловсрол суваг телевизтэй хамтран тус бодлогын үйл ажиллагааг ТВ контент болгон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлсэн болно.

Энэ бодлогын хүрээнд:

I анги – “Өөрийгөө арчлах”

Бага сургуульд шинээр элсэн орж буй зургаан настангуудад зориулан хувийн ариун цэвэр, дэг журмыг сахиулах зорилготой.

II, III анги – “Гэрийн ажил-гэрийн даалгавар”

Бага насны сурагчдад ачаалал хэтэрсэн гэрийн даалгавар өгөх нь суралцах сонирхлыг бууруулдаг учир, ачаалалд нь таарсан даалгавар өгөх нь зүйтэй. Тиймээс манай сургууль оюуны болон биеийн хөдөлмөрийг хослуулсан даалгавруудыг өгдөг. Хичээлийн 5 өдрийн 3 өдөр нь судлагдахууны даалгавар, үлдсэн 2 өдөрт нь гэрийн ажил, хөдөлмөрт суралцах даалгавруудыг өгч байна.

Жишээ нь: Тоос арчих даалгавар нь дараах хичээлүүдтэй холбогддог. Хүн ба орчин хичээлийн хүрээнд өрөөнийхөө план зургийг зурах, Математикын хичээлийн хүрээнд эд зүйлсийн байршлыг тодорхойлох, талбайг олох, Зөв Монгол хүүхэд хичээлийн хүрээнд ажил хөдөлмөрт суралцах, гэр бүлийн идэвхтэй гишүүн гэдгээ мэдрэх, цаашид хийх хүсэл тэмүүлэлтэй болох, бусдад туслах хүсэл тэмүүлэлтэй болдог.

IV, V анги –“Гэрийн даалгавар-ажиглалт”

“Гэрийн ажил - гэрийн даалгавар” -ын хэлбэрийг 2 болон 3 дугаар ангид хэрэгжүүлсний дараа 4 дүгээр ангийн залгамж холбоо болгон “Гэрийн даалгавар-Ажиглалт”-ыг Монгол хэлний судлагдахуунаар дамжуулан хэрэгжүүлдэг.

Ингэхдээ “Дорнын их яруу найрагч” Д.Нямсүрэнгийн “Дөрвөн цаг” шүлгийг суурь болгодог бөгөөд “Дөрвөн цаг” шүлгийг судалснаар жилийн дөрвөн улирлын сайхныг мэдрэх, өөрийнхөө мэдэрч явдаг зүйлийг эргэцүүлэх, төсөөлөх, түүнийгээ илэрхийлэх боломжийг сурагчдад олгодог юм.

“Дөрвөн цаг” шүлгийн мөр, бадаг болгоныг шинжлэн судалж, төсөөлөн таамаглан, мэдрэн тогтоох үйл ажиллагааг ажиглалтын даалгавартай хослуулдаг бөгөөд шүлгийн мөр бүр нь сайхнаар төгсөж, сайхныг мэдрүүлдэг учраас сурагчид аливаа зүйлийн сайхныг олж харах чадвар, өөдрөг, өрөвч нинжин, тусч, бусдыг хайрлах энэрдэг төлөвшлийг олдог.

Амжилтын баярт үеүүд маань оролцохын тулд дараах 6 шатыг дамждаг.
  1. Багш судлагдахуун тус бүрийн эзэмшвэл зохих чадваруудыг сурагч, эцэг эхэд мэдээлнэ.
  2. Сурагч бүр өөрийгөө үнэлэн, тухайн судлагдахуунаар чаддаг болсныхоо мэдээллийг ангийн багшдаа мэдээлэх.
  3. Багш сурагчийн мэдээлэлд үндэслэн ангийн сурагчдын чадварыг тоторхойлж ангийн сурагчид 85%-аас дээш үнэлэгдсэн бол багийн ахлагчдад мэдээллээ хүргэнэ.
  4. Багийн ахлагч АУБ нараас авсан мэдээлэлд тулгуурлан чадварын жагсаалтын дагуу хийгдсэн жишиг даалгавар, хувилбарт дасгал, сорил тестийг судлан өөрөө даалгавраа боловсруулан бататгах шалгалтыг үеийн бүх сурагчдаас авдаг.
  5. Шалгалтын дүн мэдээ 85%-аас доошгүй үнэлэгдсэн тохиолдолд сургалтын менежерт мэдээллээ хүргүүлнэ.
  6. Сургалтын менежер багийн ахлагчийн дүг мэдээлэлтэй танилцаад:
    1. Чадварын жагсаалт
    2. Жишиг даалгаварт үндэслэн шалгалтын сэдвээ боловсруулан баталгаажуулах шалгалтыг зохион байгуулж өөрөө сурагчдыг шалгалтын материалыг засаж дүнг танилцуулна. Үеэрээ 85%-аас дээш үнэлэгдсэн бол эцэг эхчүүдэд тайлагнах эрхээ авна.
хамтдаа эхэлцгээе

Эцэг эхчүүдийн булан

Танилцах

Хөгжүүлэх хөтөлбөр

“Би том болж байна” хөтөлбөр

Сурагчид өөрийгөө арчлах ,өөрийгөө илэрхийлэх дадал хэвшилд суралцах зорилготой тус хөтөлбөр нь 2008 оноос эхлэн Олон Улсын Хүүхдийн Найрамдал төв/ОУХНТ/-тэй хамтран хэрэгжүүлж ирсэн.
Хөтөлбөрийн хүрээнд 1-3-р ангийн сурагчид маань орчноо мэдрэх, өөр орчинд дасан зохицож сурах, бие даан өөрийн эд зүйлсийг эмх цэгцтэй байлгах, найз нөхөдтэйгөө эвсэг харилцах , өөрийгөө зөв илэрхийлэхэд суралцдаг байна.

Зохион байгуулалтын хувьд дараах шат дамжлагийг дамжин ОУХНТ-д явдаг.

  1. Багийн гишүүд нийгмийн ажилтны хамтаар ярилцан хэлэлцэж , хөтөлбөрөө боловсруулна.
  2. Ямар, ямар дадал хэвшил, зан чанарыг хэвшүүлэх талаар ярилцан 2-3 дадлыг хэвшүүлэхээр сонгож авна.
  3. “Би том болж байна” хөтөлбөрийн танилцуулга яриаг эцэг эх болон сурагчдад хийдэг.
  4. Үйл ажиллагааны төлөвлөлтийг заавал урьдчилан бичгээр хүргэдэг.
  5. Бүх сурагчдыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулна.
  6. ОУХНТ-д явах бэлтгэл ажлыг хангана. Төлөвлөсөн ажлын дагуу мөрдөх дүрэм, журмаа гаргаж , түүний дагуу бэлтгэл ажлаа хийлгэнэ.

Үүний дараагаас сурагчиддаа сонгосон 2-3 дадлыг сургахад анхаардаг. Жишээ нь: Эмх цэгцтэй байдалд сургах дадлыг заахдаа дараах даалгавруудыг хүүхдэд өгдөг.

  • Авч явах эд зүйлсийн жагсаалтыг гаргана.
  • Жагсаалтын дагуу “эд зүйлс бүртгэх” картаа зурж бэлтгээд, чемодан дээрээ наана.
  • Жагсаалтын дагуу чемодандаа эд зүйлсээ өөрийн биеэр болон гэр бүлийн аль нэгэн гишүүний хамтаар хийж цэгцэлнэ. /Ингэснээр хаана, юу хийснээ мэддэг болно/.
  • Орой болгон жагсаалтын дагуу эд зүйлсээ тулган бүртгэдэг. /Ингэснээр эд зүйлсээ гээж хаях, орхих тохиолдол эрс багасгадаг./
  • Эцэг эхийн зүгээс АУБ-д ганцаарчилсан захиасыг бичгээр үйлдэж, чемоданд хийж болно. /Ингэснээр сурагч юунаас айдаг, харшилдаг болох, унтаж байхдаа ямар үйлдэл үзүүлдэг болох тухай мэдээллийг авдаг./
  • Тогтмол цагт-Тодорхой үйлийг сурагчдаар хийлгэдэг.
  • Өдөр болгон хүүхдүүдийн харилцаанд үүссэн нөхцөл байдлыг ярилцан “ Эвсэг” , “ Тусч”, “ Эмх цэгцтэй ” байж чадсан найз нөхдөө нэрлэн, бахархан ярилцдаг.
  • “Өгөөгүй юмыг ил далд авдаггүй байх” тухай ярьж ойлгуулдаг.

“Боролдой” хөтөлбөр

Сурагчдыг монгол аж ахуй, малчны амьдрал, хөдөө орон нутгийн соёл хөгжилтэй танилцуулах зорилготой тус хөтөлбөр нь 2014 оноос эхлэн Төв аймгийн Баяндэлгэр, Аргалант сумуудын ЕБС-тай хамтран хэрэгжүүлж ирсэн.

Төв аймгийн Баяндэлгэр сум нь УБ хотоос 110 км зайтай орших бөгөөд зам сайтай, дэд бүтэц хөгжсөн, байрлал сайтай газар бөгөөд 2 долоо хоногийн хугацаанд 4 болон 5-р ангийн сурагчдыг багш нарын хамт байрлан хичээллэдэг байна. Хөтөлбөрийн хүрээнд сурагчид нь өөрт тулгарсан асуудлыг шийдвэрлэж, сурах алхмын эхлэл болдог.

Тус хөтөлбөрийн зорилго нь
  • Сурагчдын бие даан амьдрах, аливаа орчинд дасан зохицох чадварыг хөгжүүлэх
  • Монгол ахуй, малчны хөдөлмөрийн онцлогийг судлах, төл малын тухай бодит мэдээлэлтэй болгох
  • Монгол үг хэллэгийн утгыг тайлах
  • Төрсөн сэтгэгдэл, мэдрэмжээ илэрхийлэх

Зөв Монгол хүүхэд” хөтөлбөр

Шинэ Монгол сургуулийн үзэл санаанд тусгагдсан зүрх сэтгэл, оюун ухаан, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, дэлхийд үнэлэгдэх монгол иргэнийг төлөвшүүлэхэд хөтөлбөрийн үндэс оршино.

Сурагчийг үнэлэхдээ алдаа дутагдлаар нь бус амжилтаар нь, чаддаг зүйлээр нь үнэлдэг нь өөртөө итгэлтэй, амжилтаараа бахархдаг иргэн хүмүүжүүлнэ.

Энэхүү хөтөлбөр нь сурагчдаа:
  1. Эвсэг, тусархаг
  2. Цэвэрч нямбай, ажилсаг
  3. Арвич, хямгач
  4. Бусдын юмыг зөвшөөрөлгүйгээр ил, далд авдаггүй
  5. Үнэнч, шударга, эр зоригтой
  6. Бусдыг муу хэлдэггүй
  7. Эрүүл чийрэг болгон төлөвшүүлэх зорилготой.
Төлөвшүүлэх арга зам нь:
  1. Эцэг эх, багш нарын хамтын хариуцлагаар
  2. Эцэг эх, багш нарын үлгэр жишээгээр
  3. Монгол хэл, бичгийн хичээлээр
  4. Урлаг, уран сайхны сургалтаар
  5. Сургуулийн эрх зүйн тогтолцоо, дэг журмаар
  6. Сурагчдын эдгээр зан чанарын төлөвшлийг ангийн хамт олон, эцэг эх, багш нарт ил тод болгож, сурагчдын санаа сэтгэлд нөлөөлөх самбараар
  7. Дээрх зан чанар, дадал зуршлаар бусдадаа үлгэр жишээ болсон сурагчдын эцэг эхчүүдийн тэргүүн туршлагаар
  8. Сайн төлөвшсөн сурагчдыг урамшуулж өгөх зан чанарын үнэмлэх, гэрчилгээгээр зэрэг олон хувилбартай, оновчтой санаачилга, амжилтыг дэмжсэн нээлттэй байна.Сайн хүн байх тухай ярих, тайлбарлахаас гадна сайн хүн болох үйл хэрэгт шууд оролцох нөхцөлийг бүрдүүлж сургалтаа зохион байгуулдаг нь тус хөтөлбөрийн онцлог юм.
Анги бүрээс шалтгаалан хандлага төлөвшлийн үнэлгээ хийхдээ дараах аргачлалыг ашигладаг:
  • 1, 2-р анги: Эцэг эх хүүхдээ үнэлэх
  • 3-р анги: Анги удирдсан багш сурагчаа үнэлэх
  • 4-р анги: Сурагч өөрийгөө үнэлэх
  • 5-р анги: Найз нөхдөө үнэлэх

Хөгжүүлэх цаг” хөтөлбөр

2018 оноос эхлэн хичээлийн жилд бага сургуулийн дугуйлан, секцийн зохион байгуулалт боловсронгуй болж, “Нэг сурагч-Нэг дугуйлан” бодлогын хүрээнд “Хөгжүүлэх цаг” нэртэйгээр хичээлийн цагт орж эхэлсэн юм.

Тоглонгоо хөгжье, Театрын сургалт, Хөлөгт тоглоом, Жүдо, Сагсан бөмбөг, Бяцхан зохиолчдын клуб, Бяцхан судлаач клуб, Уран зураг, Англи хэл, Оригами, Математик сонгон, Ардын болон цэнгээнт бүжиг, Уран сайхны гимнастик, Каратэ, Шатар зэрэг танин мэдэхүй, урлаг, спортын 20 орчим төрлийн хөгжүүлэх цагт сурагчид маань хамрагдаж, Бага сургуулийн багш нар нь удирдан явуулдаг.

“Хөгжүүлэх цаг” нь сурагчдын өдрийн ачаалал багасах, дунд сургуульд ороод явах дугуйлан, секцийн суурь болох, дугуйлан, секцийн цагаас шалтгаалж автобусны цагаас хоцрохгүй гэх мэт давуу талтай.

Авьяаслаг Шинэ Монголчууд” урлагийн наадам

2017 оноос эхэлсэн тус урлагийн наадам нь ямар нэгэн шүүлт байхгүйгээр, нөхөрсөг тоглолтууд болдог учир олон хүүхдийг хамруулах, сэтгэл зүйн хувьд ачаалалгүй, үеийн найзуудынхаа тоглолтыг үзэж, харилцан бие биеэсээ суралцах зэрэг олон давуу талуудтай юм.

Сурагчдыг урамшуулах зорилгоор анги бүрийн 1-2 үзүүлбэрийг сургуулийн тэмдэглэлт үйл ажиллагаануудад (Хичээлийн шинэ жилийн нээлт, багш нарын баяр, сургуулийн ой, шинэ жил, “Дэгдээхийн жигүүр” тоглолт гэх мэт) оролцох урилгыг хүргүүлдэг.

2-5-р ангийн сурагчид оролцдог тус хөтөлбөр нь 4 урлагын наадмын төрөлтэй бөгөөд үүнд:
  • Гоцлол дуу (өөрсдийн сонголтоор)
  • Хамтлаг дуу (өөрсдийн сонголтоор)
  • Хамтлаг бүжиг (ардын, цэнгээнт, чөлөөт г.м)
  • Хөгжим (хамтлаг, гоцлол)-ын төрлүүд ордог.

Секц дугуйлангууд