Эцэг эхчүүдийн булан

Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө

Хүүхдэдээ насанд нь тохирсон амархан ажил хариуцуулах хэрэгтэй бөгөөд хэрээс хэтэрсэн хариуцлага өгөхгүй байхыг анхаараарай. Гэрээ бүтэн цэвэрлэх, дүүгээ өдөржин харах, дүүгийнхээ сурлагад хариуцлага хүлээх гэх мэт эцэг эхийн өөрсдийнх нь хариуцах ажлыг өсвөр насны хүүхдэдээ өгвөл сэтгэл зүйд нь сөргөөр нөлөөлөх магадлалтай. Өсвөр насны хүүхдүүдийн онцлог нь том хүн болж төлөвшиж байгаа, өөрийгөө хэн гэдгээ тодорхойлох үе байдаг тул өөрийн хувийн орон зайг өгөх нь маш чухал бөгөөд ирээдүйд өөртөө илүү итгэлтэй том хүн болж төлөвшихөд тус болно.

 

Сургалтыг дэмжих хөтөлбөр

Монгол хэлний “Цөм” хөтөлбөр

Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн зорилго нь сурагч бүрийг сурах арга барил, амьдрах ухаан, шинжлэх ухааны суурь мэдлэг,чадвар,бие даан бүтээлчээр суралцах чадвар эзэмших, үндэсний хэл, түүх соёлоо дээдлэн хөгжүүлэх,ардчилсан,хүмүүнлэг үзэлтэй иргэн болон төлөвших боломж олгох зорилготой тус хөтөлбөрийг 20... оноос эхлэн Монгол улсын хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд илүү баяжуулсан хэлбэрээр бид бүхэн сурагчиддаа зааж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд:

  • Шинэ монгол сургуулийн бодлогын зөвлөлийн дарга, Төрийн шагналт зохиолч Д.Батбаяртай хамтран дунд сургуулийн сурагчдын унших 25 зохиолыг түүвэрлэн гаргаж, бие даан уншиж судалж, задлан шинжилгээ хийдэг.
  • 6-7-р ангийнхан танхимын бус сургалтаар “Тэмүүжин дуурь”, “Свили үсчин”, “Чио Чио Сан” дуурь болон түүхийн музей зэргийг үзэн, сэтгэгдэл бичиж, зохиолын хам сэдвийн хүрээнд ярилцан зуны амралтаараа аялсан тэмдэглэлээрээ үзүүлэн гарган, харилцан туршлага солилцдог уламжлалтай.
  • 6-9-р ангийнхан сургуулийнхаа “Хөдөлмөр” зусланд амрах хугацаандаа баг болон хамтран ажиллаж монгол ахуйтайгаа танилцан үнээ саах, цагаан идээ боловсруулах, гэр барих,түлээ хагалах зэрэг ажил хөдөлмөрт суралцан, цаг агаар байгаль дэлхийн хувирал өөрчлөлтийг ажиглах тэдгээрт дүн шинжилгээ хийж, тайлан тавьж илтгэл бичиж , ярих бичих чадвараа хөгжүүлдэг.
  • Сургуулийн ой, тэмдэглэлт баярын үеэр шүлэг, дууны үг зохиох,үзэл санааны тайлбар, сургуулийн танилцуулга, багш нарын хөрөг бичиж, сэтгэгдэл мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлж болох хэрэглээний бичвэрүүдээр хөтөлбөрөө баяжуулан хичээл сургалтаа явуулдаг.

Математик болон Физикийн хичээлийн “Цөм” хөтөлбөр

Математик хичээлийн хувьд зарим сэдвүүдээрээ 20-30 хувь баяжилттай заадаг. 9-р ангид зарим сэдвээр Япон агуулгын бодлогууд оруулж заадаг. Энэ жилээс эхлэн бүх анги өөрсдийн хөтөлбөртөө таарсан бодлогын хураамжтай болгохоор ажиллаж байна.

Физикийн хичээлийн хувьд “шинэчилсэн цөм” хөтөлбөрийг сууриа болгон нэмэлт баяжилт хийсэнд оршино. Баяжилтын хүрээнд суралцагчийг чадваржуулах, зорилготойгоор нийт хичээлийн 40-50 хувийг туршилтат хичээл буюу лабораторид туршилт хийж өнгөрөөдөг.

Хими болон Биологийн хичээлийн “Цөм” хөтөлбөр

Химийн хичээлийн хувьд “Цөм” хөтөлбөрийг суурь болгон Японы дунд сургуулийн химийн хичээлийн агуулгаар 25-30% баяжуулсан. Энэ нь ЭЕШ болон гадаадын их дээд сургуулийн элсэлтийн шалгалтад ахлах ангиас нь бус 7-р ангиас эхлэн тохирох сэдвийн хүрээнд бэлдэж өгдөг. Сурагчдад шинжлэх ухаанч арга барилыг эзэмшүүлэх зорилгоор хичээлийн 50-80% туршилтит хичээл явагддаг.

Биологийн хичээлийн хувьд “Цөм” хөтөлбөрийг мөн суурь болгон 20-30 хувийн баяжилттай хөтөлбөр боловсруулж, сурагчдын бие даан идэвхтэй суралцахад илүүтэй анхаардаг. Сурагчдад шинжлэх ухаанч арга барилыг эзэмшүүлэх зорилгоор, хичээлийн 50-60% туршилтит хичээл явагддаг.

Нийгэм судлал хичээлийн “Цөм” хөтөлбөр

Нийгэм судлалын хичээлийн хувьд “Цөм” хөтөлбөр болон Японы нийгмийн ухааны сургалтын хөтөлбөрт харьцуулан суурилсан бөгөөд агуулгын баяжилт болон сурагчдын бие даан суралцах чадварыг хөгжүүлэх тал дээр илүү анхаардаг.

Тус хөтөлбөрийн хүрээнд нийгэм, эдийн засгийн үндсэн суурийг зөв олгож, хувь хүнийг хөгжүүлэх талаас ихээхин анхаардаг бөгөөд сурагч бүр Блүмийн таксономийн шалгуур бүхий эсээ бичиж өөрийгөө үнэлэх, мөн мэтгэлцээний гурван төрлөөр хоорондоо мэтгэлцдэг байна.

Англи хэлний “Level Best” хөтөлбөр

Тус хөтөлбөр нь 2019 оноос эхлэн хэрэгжсэн бөгөөд сурагч бүрт тохирсон хэлний мэдлэгийг олгох зорилготой. Сурагчдын өөрсдийн түвшин болон ирээдүйн зорилгод нь нийцүүлэн 4 түвшинд хувааж ордог. Олон улсын стандартад нийцсэн төрөл бүрийн эх сурвалжууд, сургалтын идэвхтэй аргуудыг шингээсэн бөгөөд сурагчдын яриа, сонсголын чадварууд дээр илүү түлхүү анхаарч, хөгжүүлэх тал дээр ажилладаг.

Энэ жилээс эхлэн бүх анги, бүх түвшинд таарсан өөрсдийн номтой болохоор ажиллаж байна.

Япон хэлний хичээлийн хөтөлбөр

Япон хэлний хичээлийн хувьд олон улсын гадаад хэлний CEFR болон Япон хэлний стандарт JFS -д үндэслэн А1, А2 түвшинд Хирагана, Катакана үсгээс эхлэн 250 орчим Ханз үсэг судална.

Япон хэлний анхан шатны түвшинд өөрийгөө болон найз нөхөд гэр бүл сургууль хамт олноо танилцуулах яриа бичгийн чадвартай болоод зогсохгүй Япон улсын зан заншил, амьдралын хэв маягийг сонирхон судалж, тус орны дуу, шүлэг сурч нийгэм соёлын олон талын мэдлэгийг эзэмшүүлдэг.

“Интеграц” хичээлийн хөтөлбөр

Тус хөтөлбөр нь 2013 оноос эхлэн хэрэгжсэн бөгөөд нэг ойлголттой хичээлүүдийг багш нар зэрэг хамтран зааж, сурагчдад цогц мэдлэгийг өгөх зорилготой. Анх 2013-2014 оны хичээлийн жилд “Алмаз”-аар Монгол хэл, Физик, Хими, Математик хичээл хоорондыг интеграц байдлаар оруулсан байдаг. “Алмаз”-ыг Монгол хэлний хичээл дээр шүлгэн байдлаар, Физикийн хичээл дээр шинж талаас нь, Химийн хичээл дээр бүтэц талаас нь, математикийн хичээл дээр талбай олох гэх мэтээр хооронд нь холбож, сурагчдад нэгдсэн ойлголтыг өгчээ.

Өнөөдрийг хүртэл тус хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд илүү дэвшилтэт болон байгаль, нийгмийн ухааны хичээлүүдээр салгаж хооронд нь интеграцжуулсаар байна.

хамтдаа хийцгээе

Эцэг эхчүүдийн булан

Танилцах

Хөгжүүлэх хөтөлбөр

6-р ангиуд 6 хоног, 7-р ангиуд 7 хоног амардаг бол 8-р ангиуд 8 хоног, нэг ээлжинд гарах хүүхдийн тоо 50-60 байх бөгөөд энэ хугацаанд сурагчид дараах зүйлсийг хийдэг байна.
  • Тогоочийн удирдлага дор өдөр, оройн хоолоо өөрсдөө бэлтгэх,
  • Түлээгээ бэлдэх,
  • Монгол гэр буулгаж барих,
  • Малчин айлд очиж үнээ саах,
  • Хонины гэдэс арилгаж сурах,
  • бүтээн байгуулалт гэх зэрэг ажлуудыг хийдэг.
  • Хонины гэдэс арилгаж сурах,

Хөтөлбөрт хамрагдсанаар сурагчдын хувьд ажил хөдөлмөрийн амт шимийг мэдрэх, монгол ахуй соёлоосоо суралцах, биеэ даах, багаар ажиллах чадварт суралдаг. Цахилгаан татаагүй тул ургах нарны залууд босч, нар шингэн од түгэхэд унтана. Өглөө бүр зуслангийн цэлгэр хашааг тойрч гүйнэ, гар утсаар ярихгүй, хэрэглэхгүй, эцэг эхээс эргэлт авахгүй. Чөлөөт цагаараа сагс, волейбол, хөл бөмбөг тоглоно. Байгаль, тэнгэрийн өнгийг ажиглаж, өөрийн дотоод ертөнцөө нээдэг байна.

Тус хөтөлбөр бий болсноос хойш буюу 2013 оноос хойш давхардсан тоогоор нийт 2150 сурагч хамрагджээ.

Тус зуны даалгаврын агуулга нь:
  • Өөрийн садан төрлийн эсвэл найдвартай малчин айлд 7 ба түүнээс дээш хоног сууж, морь унах (хоногт 2 цагаас доошгүй морь унах)
  • Өдрийн тэмдэглэл хөтлөх (хийсэн ажил, шинээр хийж сурсан ажил, шинээр мэдэж авсан зүйлийн тухай гэх мэт)
  • Фото зураг (хийж буй ажил үйлээ илэрхийлсэн, өөрийн дүр бүхий фото зургууд)
  • Очсон газарт буй уул ус, газар нутагийн онцлог, домог хууч яриаг бичиж тэмдэглэх
  • Хичээлийн жилийн эхэнд буюу 9-р сарын 1-р долоо хоногт тайлан тавих

"СУРЛАГА" - 4 сурагч

үе тус бүрийн сурлагын жагсаалтын 1-р байрын сурагчид хамрагдана.

"ОЛИМПИАД-УРАЛДААН-ТЭМЦЭЭН" - 4 сурагч

дүүрэг, хот, улс болон олон улсын чанартай олимпиад уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн сурагчид хамрагдана.

"НИЙГМИЙН ИДЭВХ" - 4 сурагч

Сургууль анги хамт олон, нийгэм, олон нийтийг хамарсан өргөн далайцтай, цаг үеийн шаардлагад нийцсэн оновчтой, тодорхой үр дүнд хүрсэн үйл ажиллагааг санаачилсан, зохион байгуулсан, оролцсон сурагчид хамрагдана.

"СУРЛАГЫН АХИЦ" - 4 сурагч

Эхний хагас жилийн 4 удаагийн сурлагын дүнгийн жагсаалтанд үндэслэн (ТТШ, 1-р улирал, 2-р улирлын Явцын шалгалт, 2-р улирлын Шалгалт) сурлага ахисан сурагчид хамрагдана.

Ямар ч сурагч өөрийн хүсэлтээ илгээх боломжтой бөгөөд сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан болон дунд ангиудын анги удирдсан багш, мэргэжлийн багш нар, 7-р үеийн төгсөгчдийн төлөөллөөс бүрдсэн баг сонгон шалгаруулалтыг хийж, шалгаруулалтын дүнг зөвхөн шалгарсан сурагчдад анги удирдсан багшаар дамжуулан мэдэгддэг байна.

Секц дугуйлангууд