Эцэг эхчүүдийн булан

Сургуулийн босгыг дөнгөж алхаж буй 6 настнуудын хувьд дараах бэрхшээлүүд тулгардаг. Бэрхшээлийг даван туулахад эцэг эхчүүд тэднийг ойлгож, туслан дэмжих хэрэгтэй.

Хэрхэн туслах вэ гэж үү?

Сургуульд орсноор орчин өөрчлөгдсөн
Шинэ орчин, шинэ танил, шинэ үйл ажиллагаа нүүр тулах тул ямар ч үед асуултад нь хариулж, үнэн сэтгэлээсээ хандаж ярилцахыг хичээгээрэй.
Өдөр унтахаа больсон
Хичээлээсээ ирээд амарч, тоглох боломж олгоорой.
Хүүхдийг өөртөө итгэлтэй болгох
Хүүхдээ найз нөхөдтэй нь бүү харьцуулаарай. Хүүхдийг өөртөө итгэлтэй болгоход нь анхаараарай. Үүний тулд түүний алдаан дээрээсээ суралцах боломжыг олгож, ямагт итгэл хүлээлгэн, сайхан үгээр амжилтыг нь урамшуулж байгаарай.
Чөлөөтэй тоглох цаг багассан
Хүүхэдтэйгээ тоглохдоо үзсэн үсгийг нь асууж, тоог нь тоолуулж болно.
Хичээллэх хугацаа уртассан
Хичээл хийж байх үед нь “үүнийг хийвэл би чамд ... зүйл авч өгнө” гэж барьцаа амлалт бүү өгөөрэй. (дараагийн удаа ч бас барьцаа хүсэх болно)
Удаан хугацаагаар суух болсон
Хүүхдэдээ цаг гаргаарай. Өдөр бүр дор хаяж 30 минут хүүхдэдээ зарцуулаарай. Энэ нь 7 хоногт 3,5 цаг, сарын хугацаанд 15 цаг, жилийн хугацаанд 180 цагийг хүүхдэдээ зарцуулж байгаа хэрэг юм.
Хариуцлага өндөрссөн
Багахан амжилт гаргасан ч урамшуулаарай. “Сайн байна, зүйтэй, одоо сайн болж байна, баяр хүргэе” гэх зэрэг үргэлж үгээр урамшуулах хэрэгтэй шүү.
Гэрийн даалгавар хийх болсон
Гэрийн даалгаврын дарамтад бүү оруулаарай. Гэрийн даалгаврыг нь хийлгэхдээ ойр ойрхон амрааж, тоглуулаарай.
Эцэг эхчүүд хүүхдэдээ шаардлага тавих нь ихэссэн
Эцэг эх та хүүхдийн хүмүүжлийн толь тул хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлээ ямагт анхаараарай.

МӨРӨӨДӨЛ ӨӨД

Мэргэжлээ сонгох, өөрийгөө олж нээхэд туслах зорилготой

Карьер Хөгжлийн Төв нь 2015 онд сурагчдыг өөрийнхөө ирээдүйг эргэцүүлэн бодож, мөрөөдлөө олж түүнийгээ бодитоор биелүүлэх арга замыг эрэлхийлэхэд туслах зорилготойгоор 1-р үеийн төгсөгчдийн дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулагдсан. Өдгөө доорх үндсэн гурван үйл ажиллагааны чиглэлийг баримталж ажиллаж байна.

  • Мэргэжил, их дээд сургуулийн сонголтод нь туслах
  • Ирээдүйн карьер төлөвлөлтийн дэмжлэг үзүүлэх
  • Гадаадын их дээд сургуулийн талаар мэдээллээр хангах, элсэлтийн шалгалтуудад бэлдэх
  • Ганцаарчилсан уулзалт зөвлөгөөнүүд хийх
  • Гадаадад суралцах, карьерийн төлөвлөлт, мэргэжил сонголт зэргийн талаар сургалт семинарууд зохион байгуулах
  • Гадаадын их дээд сургуулиудад суралцах хугацаанд гарах хичээл болон хэрхэн бие даан амьдрах тал дээр зөвлөн чиглүүлэх
  • Төгсөгч хооронд, багш төгсөгч хоорондыг харилцан холбох
  • Гадаадад төгссөн төгсөгчдийг ажлын байранд зуучлах
  • Дараагийн шатны сургуульд дэвшин суралцахад дэмжлэг зөвлөгөө үзүүлэх
  • Гадаадад суралцах талаар мэдээллээр хангах
  • Төгсөгч нарын талаар мэдээллээр хангах
John Doe

Шалгалтууд

IELTS, SAT, TOEFL, EJU, JLPT
Josh Clark

Тэтгэлэг

Засгийн газрын, Need blind, Merit based
MEXT

Их сургуулиуд

Гэрээт сургуулиудийн тэтгэлэг

Оношилгоо

Хүүхдийн хүсэл зоригыг олж нээх, тодорхойлоход туслах мэргэжлийн багш нар зөвөлгөө өгнө үүнд:

Судалгаа авах

Төлөвлөх

Тодорхойлох

Хөгжүүлэх

Дэмжих

Амжилтад хүргэх

Кареер хөгжилийн талаарх анкет

Уг анкет шалгалт биш өгөөд таний өдөр тутмын амьдрал /хичээл дээрх болон хичээлийн дараах гэх мэт өдөр тутмын амьдрал г.м/ талаарх хамгийн тохирсон дугаарыг бөглөнө үү.
  • 1-3

    Асуултууд

  • 1

    Асуулт 1

  • 4-8

    Асуултууд

  • 4-8

    Асуултууд

  • 4-8

    Асуултууд

  • 1

    Асуулт 1

  • 1

    Асуулт 1

  • 1

    Асуулт 1

  • 9-12

    Асуултууд

  • 1

    Асуулт 1

  • 1

    Асуулт 1

  • 1

    Асуултууд

  • Хариу

Асуулт 1

Найзууд болон гэрийхантайгаа санал бодлоо солилцох үед нөгөө хүнийхээ зөвлөгөөг сайн сонсож авдаг.

Асуулт 2

Нөгөө хүндээ илүү ойлгомжтойгоор тайлбарлангаа өөрийнхөө санааа бодлыг яг таг дамжуулдаг уу?

Асуулт 3

Өөрөөийнхөө ажлыг хийнгээ бусадтай хамтран ажилладаг уу?

Асуулт 4

Өөрийнхөө хобби болон сонирхол, давуу тал сул тал гэх мэт зүйлсийн талаар мэдэхийг эрмэлздэг.

Асуулт 5

Сэтгэлээр унасан үе болон ямар нэг юм хиймээргүй байсан ч өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийхийг зорьдог уу?

Асуулт 6

Өөрийнхөө муу болон дургүй зүйлээ хийхэд бэлэн байна уу?

Асуулт 7

Ойлгохгүй болон улам гүнзгийрүүлэн судалмаар байх үедээ материал болон мэдээллүүдийг цуглуулан, бусдаас тодруулж асуудаг уу?

Асуулт 8

Ямар нэгэн асуудал тулгарах үед дараа дахин ийм төрлийн асуудал гаргахгүйн тулд ямар нэгэн арга хэмжээ авдаг уу?

Асуулт 9

Ямар нэгэн зүйл хийх үедээ ирээдүйн төлөвлөгөөн дээрээ үндэслэдэг мөн ирээдүйн төлөвлөгөөндөө хүрэх замыг хайдаг.

Асуулт 10

Сургуульдаа сурж байгаа зүйлээ ирээдүйд хийх зүйлтэйгэээ холбон боддог уу?

Асуулт 11

Өөрийнхөө ирээдүйн зорилго болон түүндээ хэрхэн хүрэх талаараа боддог уу?

Асуулт 12

Ирээдүйн зорилгынхоо дагуу өдөр тутмын амьдрал болон хичээлдээ ямар нэгэн зүйл хийдэг үү?

Холбоосууд

Шинэ Монгол оюутны холбоо

ШМОХ

Шинэ Монгол ахлах сургуулийн төгсөгчдийн холбоо

ШМТХ

Шинэ Монгол төгсөгчдийн эцэг эхийн холбоо

ШМЭХ