Элсэлт

Шинэ Монгол Сургууль

1-р ангийн элсэлтийн журам

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ШИНЭ МОНГОЛ СУРГУУЛИЙН 2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД НЭГДҮГЭЭР АНГИД СУРАГЧ ЭЛСҮҮЛЭХ ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ 

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1 Тус сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийг шударга явуулах, түүнийг зохион байгуулах явцад үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино. 

1.2 Нэгдүгээр ангид сурагч элсүүлэхэд сургуулийн дотоод дүрэм журам болон энэхүү журмыг баримтална. 

1.3 “Зургаан настай хүүхдээс аливаа шалгалт, сорил авахгүй байх” тухайд чиглэл өгсөн БСШУС-ын сайдын 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/200 тоот тушаалыг үндэслэн 2021-2022 оны хичээлийн жилийн 1-р ангийн элсэлтийг эцэг эх, хүүхэд, сургуулийн хамтарсан уулзалт ярилцлагын хэлбэрээр зохион байгуулна. 

1.4 “Хамтарсан уулзалт” ярилцлагыг хөндлөнгийн комиссын боловсруулсан үнэлгээний аргачлалын дагуу дүгнэнэ. 

1.5 “Хамтарсан уулзалт” ярилцлагад эцэг эх, хүүхдийн хамт зайлшгүй оролцох ба хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөлд эцэг эхийн аль нэг дангаар, эсхүл хүүхдийн асран хамгаалагч орж болно. Жич, энэ тухайд бүртгэлийн явцад тохирох сонголтыг хийж урьдчилан мэдэгдэх ба нэг гэр бүлээс хүүхдээс гадна хоёроос илүү хүн орохгүй. 

1.6 “Хамтарсан уулзалт” ярилцлагын үр дүнгээр 72 хүүхдийг элсүүлнэ. 

ХОЁР.  БҮРТГЭЛ 

2.1 Бүртгэл цахимаар явагдана.

2.2 Бүртгэлийн хугацаа: 2021 оны 3 дугаар сарын 22–ны өдрийн 09:00 цагаас 3 дугаар сарын 25-ны өдрийн 16:00 цаг хүртэл http://admission.new.shinemongol.edu.mn/хаягаар орж бүртгүүлнэ.

2.3 Бүртгүүлэхэд анхаарах зүйлс:

2.3.1 Бүртгүүлэгч нь 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн байх.
2.3.2 Бүртгүүлэгчийн овог нэрийг кирилл үсгээр бичиж, регистрийн дугаарыг алдаагүй зөв оруулах.
2.3.3 Хүүхдийн цээж зургийг системд оруулахдаа сүүлийн 3 сард авахуулсан зургийгзөвхөн регистрийн дугаараар хадгалах /зургийн файлын төрөл нь jpeg, png, jpg өргөтгөлтэй байх/. 2.3.4 Бүртгүүлэгчийн эцэг, эх асран хамгаалагч нь өөрийн и-мэйл хаяг, холбоо барих утасны дугаарыг заавал бичих.
2.3.5 Бүртгүүлэгчийн эцэг эх, асран хамгаалагч нь доорх сэдвүүдээс аль нэгийг сонгон 200-250 үгтэй эсээ бичиж word эсвэл pdf файлаар оруулах.

  • Та хүүхэддээ ямар дадлуудыг хэвшүүлэх нь чухал гэж үздэг вэ? Ингэхийн тулд өдөр бүр хүүхдээ хэрхэн дэмждэг вэ?
  • Та хүүхдийнхээ зан төлөвшил, авьяас чадварын онцлогийг бичнэ үү. Хүүхдийн тань эдгээр онцлогт танай гэр бүлийн ямар үнэт зүйл, хүмүүжлийн арга барил нөлөөлсөн гэж үзэж байна вэ? 
  • Та Шинэ Монгол сургуулийн юуг нь онцолж, сонгох болсон бэ?

2.3.6 Бүртгэлийн явцад бүртгэлийн хураамж 8.000 төгрөгийг төлөх тул дараах бэлтгэлийг хангаж бүртгэлийн системд хандана уу.

  • Бүртгэлийн хураамж төлөх зааврыг бүртгэлийн нүүр хуудаснаас үзнэ.
  • Бүртгэлийн хураамжийг http://admission.new.shinemongol.edu.mn/ хаягаар орж QPAY үйлчилгээ ашиглан QR код уншуулан Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Хас банк, Богд банк, Улаанбаатар хотын банкны аппликейшн ашиглан төлнө. /Голомт банкаар төлөх боломжгүй/

2.3.7 Бүртгүүлэгчтэй ярилцлагад хамт оролцох хүмүүсийн талаар бүртгэлийн системд тохирох сонголтыг хийнэ.

2.3.8 Бүртгүүлэгчийн регистрийн дугаараар цахим бүртгэлд нэг л удаа бүртгүүлэх боломжтойг эцэг эх, асран хамгаалагч анхаарна уу. /Регистрийн дугаарыг үнэн зөв, алдаагүй, кириллээр бичих бөгөөд алдаатай бичсэн тохиолдолд бүртгэл хүчингүйд тооцогдоно./

2.4 Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургууль эсвэл Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн зөвхөн нэгийг сонгож бүртгүүлнэ. Хоёр сургуулийн бүртгэл зэрэг эхэлж,  ярилцлага зэрэг явагдана.

2.5 Бүртгэл амжилттай болсноор бүртгүүлэгч цахим бүртгэлийн системд нэвтэрч ярилцлагатай холбоотой аливаа мэдээллийг шуурхай авах эрх үүснэ.

2.6 Бүртгүүлэгч нь цахим бүртгэл хаагдсаны дараа буюу 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагаас хойш дараах мэдээллийг бүртгэлийн хуудаснаас харах боломж нээгдэнэ.

  • Бүртгэлийн дугаар
  • Бүртгүүлэгчийн  эцэг эхэд зориулсан “Хамтарсан уулзалт”-ын талаар чиглүүлэг өгөх цахим уулзалтын холбоос, цагийн хуваарь, 
  • “Хамтарсан уулзалт” ярилцлагад орох холбоос, цагийн хуваарь 

ГУРАВ.  “ХАМТАРСАН УУЛЗАЛТ ” ЯРИЛЦЛАГЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

3.1 “Хамтарсан уулзалт”-ын талаар чиглүүлэг өгөх цахим уулзалтыг 3 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд урьдчилан өгсөн хуваарийн дагуу зохион байгуулна.   

3.2 “Хамтарсан уулзалт” ярилцлагыг сургууль дараах байдлаар зохион байгуулна:

3.2.1 “Хамтарсан уулзалт” ярилцлагыг  2021 оны 4 дүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд зохион байгуулна.

3.2.2 Хамтарсан уулзалт” ярилцлагыг ZOOM аппликейшн ашиглан цахимаар явуулна.

3.2.3 “Хамтарсан уулзалт” ярилцлагын үргэлжлэх хугацаа нэг хүүхдэд 15 минут онооно.

3.2.4 “Хамтарсан уулзалт” ярилцлагыг хөндлөнгийн комисс бүрдүүлж зохион байгуулах ба тэдний боловсруулсан үнэлгээний аргачлалын  дагуу дүгнэнэ. 

3.3 Эцэг эхийн зүгээс ярилцлагад оролцоход анхаарах зүйлс:

3.3.1 Ярилцлагын хуваарийн дагуу холбоосоор хоцрохгүй орж, ерөнхий мэдээллийг нягтлан, техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгасан байх.

3.3.2 Ярилцлагын үеийн техникийн /компьютер, камер, чихэвч, микрафон, интернэтийн хурд/ саадгүй ажиллагааг бүрэн хангах, урьдчилан ZOOM аппликейшн  татаж суулгасан байх.

3.3.3 Ярилцлагын үед орчны чимээг хязгаарласан байх.

3.3.4 Чиглүүлэгч багш, ажилтны шаардлага, зөвлөгөөг хүндэтгэн мөрдөх.

3.3.5 “Хамтарсан уулзалт” ярилцлагын явцад зөвшөөрөлгүй бичлэг хийх, зураг авах, өөрсдийн ярилцлагын талаар үндэслэлгүй ташаа мэдээлэл цахим хуудсаар тараах,  сургуулийн нэр хүндэд халдах, багш ажилтныг хэл амаар доромжлох, харилцаа, хандлагын зохисгүй байдал гаргахгүй байх.

3.4 “Хамтарсан уулзалт”  ярилцлагын дүнг мэдээлэх:

2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 09:00 цагт гаргаж бүртгүүлэгчийн бүртгэлийн хуудсанд элсэх эрх олгосон эсэх тухай мэдээллийг илгээн, сургуулийн new.shinemongol.edu.mn хаяг болон “Шинэ Монгол сургууль” фэйсбүүк хуудсанд нэгдсэн мэдээг байршуулна.

3.5 Элсэн суралцах батламж гардуулах:

“Хамтарсан уулзалт” ярилцлагын дүнд элсэх эрх авсан элсэгчид батламж гардуулна. Элсэгч  2021 оны 4-р сарын 5-ны өдрийн 11:00-18:00 цагт урьдчилан өгсөн хуваарийн дагуу эцэг, эх асран хамгаалагчдын хамтаар сургуулийн байранд хүрэлцэн ирнэ. 

ДӨРӨВ. БУСАД     

4.1 Цахим бүртгэл болон  “Хамтарсан уулзалт” ярилцлагын үеэр үүсэх аливаа асуудал, санал гомдлыг сургууль бие даан шийдвэрлэнэ.

4.2 “Хамтарсан уулзалт” ярилцлагын үед ярилцсан агуулгыг задруулахгүй байхад сургуулийн зүгээс болон эцэг эхийн зүгээс анхаарна.

4.3 Сургуулийн зүгээс үүссэн техникийн аливаа саатлыг  богино хугацаанд түргэн, шуурхай шийдвэрлэнэ. 

4.4 Цахим бүртгэлтэй холбоотой яаралтай асуух зүйлээ 99012097, 85162358 дугаарт холбогдож  мэргэжлийн зөвлөгөөг  10:00-17:00 цагийн хооронд авч болно.

4.5 “Хамтарсан уулзалт” ярилцлагатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 77775599, 99294329, 94110838 дугаараас 10:00-17:00 цагийн хооронд холбогдож лавлагаа авч болно.

4.6 “Хамтарсан уулзалт” ярилцлагын талаарх санал хүсэлтийг 4-р сарын 06-ны өдрийн 16:00 цаг хүртэл school@shinemongol.edu.mn хаягаар хүлээн авна.

Өмнөх жилүүдийн жишиг даалгавар

Book Image

2020-2021

10 - р анги
Татаж авах
Book Image

2020-2021

1 - р анги
Татаж авах
Book Image

2019-2020

10 - р анги
Татаж авах
Book Image

2019-2020

1 - р анги
Татаж авах
Book Image

2018-2019

1 - р анги
Татаж авах
Book Image

2018-2019

1 - р анги
Татаж авах