新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Автомат роботын тэмцээнд тэргүүн байр эзлэв

03.12.2013

4 дахь жилдээ зохиогдож буй автомат роботын тэмцээн өмнөх жилүүдэд зөвхөн оюутнууд оролцдог байсан бол энэ жилээс эхлэн ерөнхий боловсролын сурагчдын дундзохиогддог болсон байна. Энэ тэмцээнд 12 сургуулийн 30 баг сурагчид өөрсдийн хийсэн lego роботоо өрсөлдүүллээ. Энэ тэмцээнд манай сургуулиас 8 баг сурагчид оролцож шулуун замын I байранд 5-3 ангийн сурагч Намуунбилэг, тойрог замын I байрыг 5-1 ангийн сурагч Цэцүн нар тус тус эзэллээ.