新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Акита их сургуультай хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав.

06.10.2013

Акита ИС-тай хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурах ёслол нь сургуулийн ойн өдөртэй давхцсан нь баяр дээр бэлэг барих мэт сайхан арга хэмжээ боллоо. Санамж бичигт гарын үсэг зурснаар тус сургуулийн төгсөгч 3 хүүхэд Акита ИС-д шинээр байгуулагдах Олон улсын байгалийн нөөцийн факультетэд сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөн, сар бүр тэтгэлэгтэйгээр суралцах боломжтой болж байгаа юм.

Акита их сургууль нь 1949 онд байгуулагдсан Япон улсын Акита хотод байрладаг ба 5000 гаруй оюутантай бөгөөд түүний дотор 150 орчим гадаад оюутан суралцдаг улсын чанартай том сургуулийн нэг юм.

Акитагийн их сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг
http://www.akita-u.ac.jp/english гэсэн вэбсайтнаас үзнэ үү.