新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Англи хэлний долоо хоног амжилттай боллоо

16.02.2014

Манай сургуулийн хичээлээс гадуур уламжлал болон зохион явагддаг үйл ажиллагаануудын нэг болох Англи хэлний долоо хоног 2014 оны 2-р сарын 7-ноос 14-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө.

Энэ долоо хоногт “Singing”, “Poem reading”, “Essay writing”, “Pyramid”, “QAQ”, “Video making”, “Decorating school”, Best translation” “Crosswords” “Role play” зэрэг олон уралдаан тэмцээн зохион байгуулагдлаа. Жилээс жилд Англи хэлний баярын хамрах хүрээ улам өргөжиж, тэр хэмжээгээрээ хүүхдүүдийн оролцоо нэмэгдэж байна.

Өнгөрөгч баасан гаригт болсон хаалтын ажиллагааны үеэр тэмцээнд түрүүлсэн сурагчид шагналаа гардан авахын зэрэгцээ түрүүлсэн үзүүлбэрээ үзүүлэн дуу дуулж, шүлэг уншин, илтгэл тавих зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болж өндөрлөлөө.

Тэмцээний үр дүнгээс толилуулвал:

Дунд сургуулийн дууны тэмцээнд:
- 1-р байр: 8-1 Биндэръяа
- 2-р байр: 9-2 Энхжин
- 3-р байр: 9-3 Мандухай, 6-3 Билгүүнзаяа
Ахлах сургуулийн дууны тэмцээнд:
- 1-р байр: 12-1 Содчимэг 
- 2-р байр: 12-1 Энхнаран 
- 3-р байр: 11-4 Уяхан
Дунд сургуулийн шүлгийн тэмцээнд: 
- 1-р байр: 6-1 Намуунгоо
Дунд сургуулийн “Pyramid” тэмцээнд:
- 1-р байр: “Smile” баг /9-р анги/
- 2-р байр: “Pizza” /9-р анги/
- 3-р байр: “Darker than black” /8-р анги/
Богино хэмжээний киноны тэмцээнд 
- 1-р байр: 11ш-2 анги
- 1-р байр: 11ш-3 анги
- 1-р байр: 11ш-1 анги
Багш, ажилчдын дунд болсон “АХА” тэмцээнд 
- 1-р байр: Физикийн гавъяат багш Р.Бавуудорж түрүүлжээ.
- 2-р байр: Нийгмийн ухааны багш Булган-Эрдэнэ
- 3-р байр: Бага ангийн багш Уранцэцэг
Ахлах сургуулийн илтгэлийн тэмцээнд:
- 1-р байр: 11-4 Уяхан
- 2-р байр: 11ш-2 Одбаяр
- 3-р байр: 11ш-3 Даваацэрэн
Орчуулгын тэмцээнд:
- 1-р байр: 11-4 Үлэмж
- 2-р байр: 11ш-3 Д.Халиун
- 3-р байр: 11ш-3 Хүрдтөгөлдөр
Үгийн сүлжээний тэмцээнд
6-1 Ариунжаргал, 11-3 Оюунтөгс, 11ш-3 Даваасүрэн нар түрүүлсэн байна.
Ингээд англи хэлний баярт хамгийн идэвхитэй оролцсон шилдэг ангиар:
- 11ш-3 анги шалгарсан.

Амжилттай зохион байгуулсан англи хэлний ЗАН-ы багш нар, идэвхитэй оролцсон бүх сурагчдадаа баярлалаа гэж хэлье. Мөн тэмцээн уралдаанд амжилттай оролцож байр эзэлсэн сурагчдадаа баяр хүргэж цаашдын амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе ~!!!