新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Англи хэлний ярианы хичээлийн бодит орчин бүрдүүлж түүгээрээ дамжуулан ~ярианы дадлага хичээл~ийг орж байна

31.10.2014

Бага сургууль дээр өнгөрсөн жилээс эхлэн англи хэлний "Grape seed" хөтөлбөр хэрэгжиж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрөөр 3, 4-р ангийн сурагчид хичээллэж улмаар яриа, сонсгол, бичих, унших гээд бүх чадвараа зэрэг хөгжүүлэн амжилттай суралцаж байна.

Харин 5-р ангийн сурагчид маань "Welcome 3" номоос хичээллэж байгаа бөгөөд тус номоор дамжуулан сурагчдад дүрмийн, бичих, унших гэсэн 3 чадварыг олгодог. Харин ярианы чадварыг сайжруулах зорилгоор улирал бүрт нэг сэдвийн хүрээнд ярианы хичээлийн бодит орчин бүрдүүлж түүгээрээ дамжуулан ~ярианы дадлага хичээл~ийг орж байхаар төлөвлөн явж байна.

Хичээлийн жилийн 1-р улиралд 5-р ангийн сурагчдад "Зоогийн газарт" буюу "At the restaurant" сэдэвт ярианы хичээл орж байна.

2014-2015 оны хичээлийн жилийн 4-н улирлын турш бүрдүүлэх ярианы хичээлийн орчин ба түүний сэдвийн хүрээ:

1-р улирал: "At the restaurant"
2-р улирал: "At the bank"
3-р улирал: "At toy shop"
4-р улирал: "At the drug store"