新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Англи хэлний "Grape seed" хөтөлбөр


АНГЛИ ХЭЛНИЙ "GRAPE SEED" ХӨТӨЛБӨР

Шинэ Монгол Бага сургууль нь англи хэлний хичээлийг бага сургуулийн 3-р ангиасаа эхлэн үздэг ба 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн Олон Улсын "Grape Seed" хөтөлбөрийг нэвтрүүлэн ашиглаж байна.

Грейпсийд хөтөлбөр нь Англи хэл заасан 40 гаруй жилийн туршлага, хэлний шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн судалгаа, нээлт дээр суурилсан хэл заах цогц шийдэл бөгөөд хүүхдүүд энэ хөтөлбөрөөр хичээллэснээр англи хэлийг өөрийн төрөлх монгол хэлээ сурсан аргаараа амархнаар ая зөнгөөрөө сурч унаган англи хэлтэй болох юм.

Дүрмийн сургалт дээр биш яриа, сонсгол дээр тулгуурлан англи хэл дээр дуу дуулах, шүлэг унших, хөдөлгөөнт тоглоом тоглох, үлгэр ярих зэрэг бага насны хүүхдийн сонирхлыг татсан хөтөлбөрөөр хичээл заадаг.

2013-2014 оны хичээлийн жилд 3-р ангийн нийт сурагчид дээрх хөтөлбөрөөс 4 бүлэг хичээл үзэн түүгээрээ эцэг эх болон сургуулийнхандаа "MINI CONCERT OF GRAPE SEED"тавьсан. Энд дарж үзэх

2014-2015 оны хичээлийн жилд тус хөтөлбөрөөр 3-р ангийн 115; 4-р ангийн 90 сурагч нийт 205 сурагч тус тус хичээллэж байна.


Эмблем

Утга агуулга, билэгдэл нь: Галын дөл, нар, сарыг дүрсэлж Шинэ Монгол гэдэг үгийн эхний үсгийг монгол эвхмэл бичгээр бичсэн байдаг. Нар нь Япон орныг, сар нь Монгол орныг, галын дөл нь хүүхдүүдийг, тэдний мөрөөдлийг бэлгэдэж, байгаа билээ.


Шинэ Монгол сургуулийн сүлд дуу ♪

Наран улсын итгэл тээж

Номын ариун хур буулгасан

Ирэх цагийн эрдмийн орой

Идэр насны мөнхийн дуулал

Шинэ монгол шинэ монгол

Азийн зүрхэнд ассан гал

Шинэ монгол шинэ монгол

Алдараа өргөсөн манай сургууль

Буурал түүхийг алтаар ширээлж

Баян монголд алдараа өргөсөн

Залуу насны эрдмийн гараа

Замбуулинг багтаах эрдмийн өргөө

дх:

Бумбын сайхан орныхоо

Буянг дагаад сансарт цойлон

Алтан соёмбо тэнгэрт мандуулж

Ариун үйлсээр цацал өргөнө