新モンゴル高等学校へようこそ
ерөнхий боловсролын шинэ монгол сургууль
SHINE MONGOL HIGH SCHOOL

Англи хэлний "Shine English" хөтөлбөр

АНГЛИ ХЭЛНИЙ "SHINE ENGLISH" ХӨТӨЛБӨР

2017-2018 оны хичээлийн жилд ЕБШМС-ийн Бага сургуулийн 3,4-р ангидаа өөрсдийн англи хэлний "Shine English" хөтөлбөр боловсруулж, сургалтаа явуулж байгаа ба сурагчдад аль болох сонирхолтой, хөгжилтэй, чөлөөтэй арга зүйгээр дамжуулан заах, хүүхдийг гадаад хэл сурахаас зүрхшээж, айхаас чөлөөлөн, сурагчдын яриа, сонсголын чадварын суурийг сайн хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй юм. Үүний тулд хүүхдүүд ширээнд сууж зөвхөн багшийг идэвхгүй сонсох арга зүйгээс татгалзаж, харин бага насны хүүхдийн насны онцлогт тохируулан хөгжилтэй, хэмнэлтэй дуу, шүлэг, үлгэр, үйлдлийн заавар, үгийн карт, үсгийн карт зэрэг олон төрлийн хэрэглэгдэхүүнийг ашиглан багш зөвхөн англи хэлээр хүүхдүүдтэй харьцаж заадаг хөтөлбөр юм.