新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

​Бага ангийн сурагчдын намрын спартакиад амжилттай зохион байгуулагдлаа

13.09.2013

Адтай бяцханууд маань авхаалж самбаа хурд хүчээ үзэн аваргаа тодрууллаа

Бага ангийн сурагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, спортод дур сонирхолтой болгох, авъяасыг нээн илрүүлэх зорилгоор жил бүр уламжлал болон явагддаг намрын спартакиад маань энэ жил 2013.09.13нд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд 60м-ийн гүйлт, бай онох, саадтай гүйлт, дээсэн дээр үсрэх, хөлөө холбож гүйх зэрэг таван төрлөөр 3-5-р ангийн сурагчид уралдаж нийлбэр оноогоор ялагчаа тодруулсан байна.

I байр Л.Орхонтуул багштай 5-2 анги шилжин явах цом, өргөмжлөл, үнэ бүхий зүйл

II байр Г.Алтангэрэл багштай 5-3 анги өргөмжлөл үнэ бүхий зүйл

III байр Д.Хишигжаргал багштай 5-1 анги өргөмжлөл үнэ бүхий зүйлээр тус тус шагнагдлаа