新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Бага сургуулийн онцлог, давуу талууд

Бага сургуулийн онцлог, давуу талууд


Бага сургуулийн эрхэм зорилго зорилт

  1. “Шинэ зуун –Шилдэг боловсрол “ уриан дор XXI зуунд Монгол орныг нуруундаа үүрч явах ирээдүйн удирдагчдыг бэлтгэхэд шаардлагатай бүрэн дунд боловсролыг чанартай олгоход тус сургуулийн эрхэм зорилго оршино.
  2. Анх 3 жилийн сургалттай ахлах сургуулийн статусаар байгуулагдсан бөгөөд Монголын боловсролын системийг 11 жилд шилжихэд загвар сургуулийн үүрэг гүйцэтгэж , 2006 оноос 12 жилд шилжих шилжилтийг манлайлан явж буй. Олон улсын жишигт нийцсэн сургалтын стандартыг Монголд нэвтрүүлэх ,ЕБС-ийн эрүүл тогтвортой хөгжлийн хангаж ажиллах зорилготой.
  3. Үүний дотор бага сургууль нь 2008 оны хичээлийн жилээс сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд бүх талын хөгжилтэй, бага боловсролын стандартыг бүрэн хангасан суралцагчдыг бэлтгэх зорилготой.
  4. Монгол улсын боловсролд одоогийн мөрдөгдөж буй сургалтын хөтөлбөр болон Япон зэрэг орны сургалтын төлөвлөгөөг харьцуулан өөрийн гэсэн цоо шинэ хөтөлбөр бий болгоход зорьж буй.

Сургалтын технологийн шинэчлэл

Олон шинэлэг ажлыг зохион явуулж буй. Япон хэв шинжээр сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнд

  1. Өдрийн хоолтой.
  2. Бүх сурагчид дүрэмт хувцас өмсдөг. Мөн 10 төрлийн секц, дугуйланд сурагчид өөрийн хүсэлтээр хамрагддаг.
  3. 2-р ангиас англи хэл, 6-р ангиас япон хэлийн зааж эхлэхээс гадна IQ хичээл мөн  математик сонгоны хичээлийг 1-р ангиас эхлэн 30% баяжилттайгаар зааж байна.
  4. Сурагч бүртэй харилцах сурлагын дэвтэртэй бөгөөд  ТТШ, ЯШ-г улирал тутамд 1-2 удаа авдаг.
  5. Улирал бүр  эцэг эхийн хурал хийж ,жилд 1 удаа “эцэг эх – багш – сурагч” гэсэн гурварсан уулзалт зохион байгуулдаг.

Сургуулийн маань Б өргөтгөл ашиглалтанд орсноор  шинэхэн саруулхан анги танхимд хичээллэх болов.

Энд бага ангийнханд яг тааруулан тохижуулсан анги танхим, ширээ, сандал утгах болно


Ангиудад гарын авлага, тооллын материал, үзүүлэн самбар зэргийг манай багш нар өөрсдөө хийж бүтээсэн. 


Хичээлийг хэвшмэл загвараар биш сонирхолтой, бүтээлч байх тэл дээр анхаардаг


Сурагчдын "Үдийн цай" хөтөлбөрийг "Үдийн хоол" хөтөлбөрт шилжүүснээр халуун хоол, цайгаар үйлчилдэг болов.

"ИТАДАКИМАСҮ" гэсэн цовоо дууг өдрийн цагаар сонсох болно.

Урлагийн наадам бол сурагчдын оролцох дуртай том баярын нэг 


Шинэ жил, Цагаан сар зэрэг баярыг өргөн тэмдэглэдэг

Эмблем

Утга агуулга, билэгдэл нь: Галын дөл, нар, сарыг дүрсэлж Шинэ Монгол гэдэг үгийн эхний үсгийг монгол эвхмэл бичгээр бичсэн байдаг. Нар нь Япон орныг, сар нь Монгол орныг, галын дөл нь хүүхдүүдийг, тэдний мөрөөдлийг бэлгэдэж, байгаа билээ.


Шинэ Монгол сургуулийн сүлд дуу ♪

Наран улсын итгэл тээж

Номын ариун хур буулгасан

Ирэх цагийн эрдмийн орой

Идэр насны мөнхийн дуулал

Шинэ монгол шинэ монгол

Азийн зүрхэнд ассан гал

Шинэ монгол шинэ монгол

Алдараа өргөсөн манай сургууль

Буурал түүхийг алтаар ширээлж

Баян монголд алдараа өргөсөн

Залуу насны эрдмийн гараа

Замбуулинг багтаах эрдмийн өргөө

дх:

Бумбын сайхан орныхоо

Буянг дагаад сансарт цойлон

Алтан соёмбо тэнгэрт мандуулж

Ариун үйлсээр цацал өргөнө