新モンゴル高等学校へようこそ
ерөнхий боловсролын шинэ монгол сургууль
SHINE MONGOL HIGH SCHOOL

Бага сургуулийн сургалтын хөтөлбөр

Бага сургуулийн сургалтын хөтөлбөр


      Япон улс бол дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч орон гэдгийг хэн бүхэн мэдэх боловч боловрол, сургалтандаа ямар арга зүй, технологийг мөрдлөг болгож байгааг төдийлөн анхаараагүй бөгөөд энэ талын хамтын ажиллагаа нь зөвхөн уулзалт, үзүүлэх тоглолт зэргээр хязгаарлагдаж ирсэн нь ажиглагддаг билээ.

      Тэгвэл манай сургуульд Япон улсын бага, дунд сургуульд мэргэжил дээшлүүлсэн, зэрэг хамгаалсан багш нар хөгжлөөрөө тэргүүлэгч орны боловсрол сургалтан дахь дэвшилтэт арга барил, хэлбэрүүдийг өөрийн орны онцлог болон боломжид тулгуурлан боловсролын стандартын батлагдсан хөтөлбөрийг 20-30%-ийн баяжилттайгаар зааж эхлээд байна.

“ШИНЭ МОНГОЛ” БАГА СУРГУУЛИЙН МАТЕМАТИКИЙН СУРГАЛТААР ОЛГОГДОХ ЧАДВАРУУД

Шинэ Монгол бага сургуулийн Монгол хэлний сургалтаар олгогдох чадварууд

Бэлгэ тэмдэг


Сургуулийн бэлгэ тэмдэг нь монголчуудын эртнээс эрхэмлэн ирсэн нар, сарыг дүрсэлсэн дэвсгэр дээр Шинэ Монгол гэдэг үгийн толгой үсгийг монгол эвхмэл бичгээр бичсэн байдалтай байна. Суурь өнгө нь мандан бадрахын бэлгэдэл улаан, цэвэр ариун сүүн сэтгэлийн бэлгэдэл цагаан өнгөний хослол байна. Сургуулийн туг нь хөрст дэлхийг бэлгэдсэн ногоон суурь өнгөн дээр сургуулийн бэлгэ тэмдгийг голлуулж, доор нь Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургууль гэж бичсэн байна. Хичээлийн шинэ жилийн нээлт, хаврын төгсөлтийн баяр болон сургуулиас зохион байгуулж буй уралдаан тэмцээн, сургалт хүмүүжлийн аливаа арга хэмжээнд сургуулийн тугийг тайз болон ёслолын талбайд байрлуулна. Сургуулийн туг манай сургуулийн цог хийморь, амжилт бүтээлийн бэлгэдэл тул газарт тавихгүй хүндэтгэлтэй хандана.

Шинэ Монгол сургуулийн сүлд дуу ♪

Хөгжмийг Д.Эрдэнэбаяр Шүлгийг М.Буянтогтох
Наран улсын итгэл тээж
Номын ариун хур буулгасан
Ирэх цагийн эрдмийн орой
Идэр насны мөнхийн дуулал
   Дахилт:      
Шинэ Монгол, Шинэ Монгол
Азийн зүрхэнд ассан гал
Шинэ монгол, шинэ монгол
Алдраа өргөсөн манай сургууль
Буурал түүхийг алтаар ширээж
Баян Монголд алдраа өргөсөн
Залуу насны эрдмийн гараа
Замбуулинг багтаах эрдмийн өргөө
Дахилт:      
Бумбын сайхан орныхоо
Буяныг дагаад сансарт цойлсон
Алтан соёмбоо тэнгэрт мандуулж
Ариун үйлсээр цацлаа өргөнө
Дахилт: