新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Бага сургуулийн Halloween баяр

31.10.2013

Halloween баяр нь анх шашны холбогдолтой тэмдэглэгддэг байсан бол одоо энэ баяр нь америкийн хүүхдүүдийн хувьд шашны бус хүүхдүүдийг баярлуулах өвөрмөц баяр болсон байна. Манай сургуулийн хувьд ч гэсэн энэхүү баяр нь бага сургуулийн хүрээнд хүүхэд багачуудыг баярлаж хөөргөсөн сонирхолтой болж өнгөрсөн юм.

Энэ баяраар хүүхдүүд янз бүрийн сүнс, шулам, чөтгөрийн хувцас өмсөөд айл айлын хаалга тогшин TRICK OR TREAT гэсэн үг хэлэн янз бүрийн амттан цуглуулдаг бол манай бяцхан чөтгөрүүд маань сургуулийн өрөө болгоныг тогшин зочилж өөрсдөө чихрээр дайлсанд багш ажилчид ихээхэн талархан хүлээж авч байлаа.