新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Багш нар маань шинийн 4-ний энэ билэгт өдөр золголоо.

03.02.2014

Багш нар маань шинийн 4-ний энэ билэгт өдөр золголоо. Үе үеэрээ орж ирэн, хөөрөг зөрүүлэн, айраг шимээд ирэх жилийн өнгийг шинжиж, билэгт сайхан үгээ хэлэлцэв. 

Шинэ Монгол бол багш ажилчид хүч чадлаа 100 хувь гаргаж, түүнийгээ үнэлүүлэн агууд тэмүүлдэг сургууль юм. Үе үеийн онцлог, өнгө төрх сүлэлдэн нэгдэж эв нэгдэл хэмээх эрхэм эрдэмд хүрдэг учиртай. Багш нар маань өнөөдөр бүгдээрээ хийморьлог, золбоотой харагдсаныг хэлэхэд таатай. 

Морин жил та бидэнд улам илүү амжилтыг авчрах болно.