新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

БЗД-ийн техник технологийн олимпиад

28.01.2014

Баянзүрх дүүргийн математикийн олимпиадад манай сургууль 2 алт, 6 мөнгө, 4 хүрэл медаль, хотын олимпиадад орох 6 эрх авч "Шинэ монгол" сургууль "Тэргүүн" байр эзлэн олимпиадын гараагаа үлгэр жишээ эхлүүлээд байсан билээ. Тэгвэл амжилтын буухиа үргэлжилсээр БЗД-ийн техник технологийн олимпиадад мөн 5 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж сургуулиараа “Тэргүүн” байр эзэлсэн байна. Үүнд:


Зохион бүтээх эрэгтэй багшийн төрөлд
Багш Б.Болдбаатар – I байр, алт

Техник спортын төрөлд
8-1 ангийн сурагч Д.Баттүшиг - II байр, мөнгөн 
8-2 ангийн сурагч С.Энгүүн - III байр, хүрэл 
8-2 ангийн сурагч Б.Мөнхнасан - IV байр, өргөмжлөл

Эмэгтэй зохион бүтээх төрлөөр
Багш С.Энхзул – I байр, алт
10-1 ангийн сурагч Г.Тэргэл – I байр, алт
11ш-1 ангийн сурагч Т.Тамир – I байр, алт
11ш-2 ангийн сурагч М.Хэрлэн II байр, мөнгө
11 ангийн сурагч А.Бадамцэцэг VI байр, хотод орох эрх 

Дүрслэх урлагийн төрлөөр
Багш Г.Ганзориг – II байр, мөнгө
12-1 ангийн сурагч А.Амармэнд – I байр, алт
12-1 ангийн сурагч Ц.Баяржаргал – II байр, мөнгө
11ш-1 ангийн сурагч Нинжмаа - III байр, хүрэл
11-3 ангийн сурагч М.Мөнгөнзаяа - V байр, хотод орох эрх тус тус авсан байна амжилттай оролцсон багш, сурагчдадаа баяр хүргэж хотын олимпиадад нь өндөр амжилт хүсье. Та нар чаднаа