新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

БЗД-ийн физикийн олимпиадад үнэмлэхүй амжилт үзүүлж I байр эзэллээ

16.01.2015

Энэ сарын 19-нд дүүргийн олимпиад эхэлсэн билээ. Манай сургууль олимпиадын гараагаа амжилттай эхлүүлж, математикийн олимпиадаар үнэмлэхүй амжилт үзүүлэн I байр эзэлсэн. Тэгвэл I/14-нд болсон дүүргийн физикийн олимпиадад мөн үнэмлэхүй амжилт үзүүлж I байр эзэлж, цомын эзэд боллоо.

Боломжит 21 медалиас бид 6 алт, 6 мөнгө, 2 хүрэл нийт 14 медаль авчээ. Мөн Нийт 33 сурагч, багш оролцсоноос 24 нь цааш УБ хотын олимпиадад оролцох эрхтэй боллоо.

7-р анги Э.Намуунгоо алт, Чингүүн мөнгө, О.Мишээл /6р анги/ хүрэл
8-р анги Э.Намуунгоо мөнгө
9-р анги Ариунхүслэн алт, Мөнгөнчавхдас мөнгө
10-р анги Дөлгөөн алт
11-р анги Бавуудорж алт, Энххүслэн мөнгө
12-р анги Төгөлдөр алт, Оюунжаргал мөнгө, Гэрсэнз хүрэл
Багш Р.Бавуудорж алт, П.Эрдэнэбат мөнгөн медаль тус тус хүртлээ.

Амжилтын буухиаг үргэлжлүүлж буй сурагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье