新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

"Би бүжигчин болохыг хүснэ" улсын бүжгийн уралдаанд амжилттай оролцож III байр эзэллээ

24.03.2015
Манай 7-р ангийн сурагчдаас бүрдсэн "Талст-II" бүжгийн хамтлаг "Би бүжигчин болохыг хүснэ" улсын бүжгийн уралдаанд амжилттай оролцож III байр эзэллээ. Мөн Гоцлол бүжгийн төрөлд 4-3 ангийн сурагч Ж.Энхжин 2-р байр, Ууганбаяр багш маань Шилдэг бүжиг дэглээчээр тус тус шалгарлаа.
Сурагчид маань дүүргээсээ шалгаран, тус тэмцээнд оролцох эрхийг авч, 1-р шатанд С.Сүхбаатарын дэглэлт бүжгээр, 2-р шатанд Модерн бүжгээр амжилттай оролцсон.
Улс, хотын шилдэг бүжгийн кпуб, хамтлагууд оролцсон уг тэмцээнд, хичээл зүтгэлээрээ амжилт гаргасан авьяаслаг сурагчдадаа, мөн бүжиг дэглэсэн Энх-амгалан, Баттүвшин, Ууганбаяр, Энхжаргал багш нартаа баяр хүргэе. Цаашид улам их амжилт гаргаарай.

Бүжгийн багш СТА Энх-Амгалангийн дэглэсэн "Амин холбоос" бүжгийг энд дарж үзнэ үү