新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

“Гэр бүл” спорт тэмцээн зохион байгуулагдлаа

18.10.2014

Эцэг эх, багш, сурагчийн гурвалсан холбоог бэхжүүлж анги хамт олныг нэгтгэх зорилготой зохиогддог уг тэмцээнд 1, 2-р ангийн 7 бүлгийн сурагчид эцэг эхийн хамт оролцлоо.

Хайраар гэрэлтсэн гэр бүлүүд маань чихэр түүх тэмцээн, хөгжөөнт буухиа, саадтай гүйлт, дээсэн дээр үсрэх, олс таталт зэрэг 5 төрлүүдээр өрсөлдөж:

I байранд 2-1 ангийн баг хамт олон шилжин явах цом, өргөмжлөл үнэ бүхий зүйл
II байранд 1-1 ангийн баг хамт олон өргөмжлөл үнэ бүхий зүйл
III байранд 2-4 ангийн баг хамт олон өргөмжлөл үнэ бүхий зүйлээр тус тус шагнагдлаа.

Эцэг эхчүүд маань хүүхдүүдтэйгээ хамтран хүүхэд шиг тоглон өрсөлдөж нэг өдрийг гэр бүлтэйгээ хамт зугаатай өнгөрүүлэв.