新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Дундын III багийн ”Уран хайчилбар” клубынхан туршлага солилцлоо

23.09.2013

ШМБДС-ын 9-р ангийн 25 сурагч 3 багшийн хамт нийслэлийн СХД-ын Ирээдүй I цогцолбор сургууль дээр уран хайчилбарын туршлага солилцохоор зочиллоо.

Технологийн багш Нармандах багшийн урланд нийт таван цагийн туршлага судлах хичээлд сууж,өөрсдөө хайчилбар хийх арга технологиос суралцсан юм.

Бидний туршлага судалсан зорилго нь уран хайчилбар хийх сонирхолтой хүүхдүүдтэй хамтран хайчилбарын клуб байгуулан уран бүтээл туурвих юм.

Туршлага судлах хичээл их үр дүнтэй болоход тусалсан бүх багш нартаа баярлалаа