新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Дунд сургуулийн онцлог, давуу талууд

Дунд сургуулийн онцлог, давуу талууд



“ШИНЭ МОНГОЛ” ДУНД сургууль нь байгалийн ухаан, гадаад хэлний төрөлжсөн сургалттай сургууль бөгөөд 2005 оны 2 сард анхны 7, 8-р ангийн 2 бүлэгт 31 сурагч элсүүлж сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2008-2009 оны хичээлийн жилд 6-9-р ангийн 8 бүлэгт, 187 сурагчтай амжилттай суралцаж байна. Одоогийн байдлаар 9-р ангийн 4 нийт 160 гаруй сурагч төгсөж, 5 дахь жилдээ сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна.   

     Манай сургууль нь дунд боловсролын батлагдсан стандарт хөтөлбөрийг 20-30%-ийн баяжилттай заадаг ба сурагчдын нийгмийн идэвх оролцоог бүхий л талаар хөгжүүлэх зорилгоор 6 төрлийн секц, дугуйланд хамруулдаг. 
Мөн математик, физик, хими, англи хэл, япон хэлний СОНГОН суралцах хичээл хичээллүүлдэг ба англи, япон хэлийг зэрэг судална. Дүүрэг, хот, улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд багш-сурагчид тогтмол амжилттай оролцдог бөгөөд нийт 66 медаль хүртжээ. 

     Хагас жил тутамд бага сургуулийн НЭРЭМЖИТ тэтгэлгийг 4 сурагчид олгодог бөгөөд сурлагаараа эхний 3 байрт шалгарсан сурагчдад олгогддог мөн дунд сургуульдаа амжилттай суралцаж төгссөн тохиолдолд элсэлтийн шалгалтгүй ахлах сургуульдаа дэвшин суралцах боломжтой.й

Эмблем

Утга агуулга, билэгдэл нь: Галын дөл, нар, сарыг дүрсэлж Шинэ Монгол гэдэг үгийн эхний үсгийг монгол эвхмэл бичгээр бичсэн байдаг. Нар нь Япон орныг, сар нь Монгол орныг, галын дөл нь хүүхдүүдийг, тэдний мөрөөдлийг бэлгэдэж, байгаа билээ.


Шинэ Монгол сургуулийн сүлд дуу ♪

Наран улсын итгэл тээж

Номын ариун хур буулгасан

Ирэх цагийн эрдмийн орой

Идэр насны мөнхийн дуулал

Шинэ монгол шинэ монгол

Азийн зүрхэнд ассан гал

Шинэ монгол шинэ монгол

Алдараа өргөсөн манай сургууль

Буурал түүхийг алтаар ширээлж

Баян монголд алдараа өргөсөн

Залуу насны эрдмийн гараа

Замбуулинг багтаах эрдмийн өргөө

дх:

Бумбын сайхан орныхоо

Буянг дагаад сансарт цойлон

Алтан соёмбо тэнгэрт мандуулж

Ариун үйлсээр цацал өргөнө