新モンゴル高等学校へようこそ
ерөнхий боловсролын шинэ монгол сургууль
SHINE MONGOL HIGH SCHOOL

Дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэгдэхүүн

ДҮРЭМТ ХУВЦАС

Сургуулийн захиргаанаас баталсан дүрэмт хувцас, зангиа хэрэглэнэ. Охид цагаан өнгийн цамц, хар хөх өнгийн юбка, хөвгүүд цагаан өнгийн цамц, хар хөх өнгийн костюм пиджак өмсөнө. Охидын юбка өвдөгнөөс дээш 4 см-ээс богиногүй, өвдөгнөөс доош 2 см-ээс уртгүй бөгөөд улирлын онцлогт тохируулан, тирко юм уу дулаан ноосон өмд өмсөнө. Хөвгүүд цамцаа өмдний гадуур тавихгүй, ханцуйг эргүүлэхгүй, өмдний шуумаг нарийсгаж богиносгохгүй. Сурагчид дүрэмт хувцсаа тогтмол угааж индүүдэн, цэвэрхэн өмсөнө. Дүрэмт хувцасны гадуур цамц давхарлаж өмсөх бол цайвар өнгийн, юүдэнгүй цамц өмсөнө. Үсээ будахгүй, этгээд засахгүй, задгай тавихгүй, хумс будахгүй. Хөвгүүд чихээ цоолохгүй, ээмэг зүүхгүй. Охид том, унждаг ээмэг зүүхгүй. Амралтын өдрийг үл харгалзан, баяр ёслолын үйл ажиллагаанд дүрэмт хувцастайгаа оролцоно. Баяр ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд 1-5-р - 144 - ангийн охид цагаан, 6-12-р ангийн охид биеийн өнгөтэй тирко өмсөнө.