新モンゴル高等学校へようこそ
ерөнхий боловсролын шинэ монгол сургууль
SHINE MONGOL HIGH SCHOOL

Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургууль

02.04.2018

Манай сургууль 2000 онд 105 сурагч, 5 үндсэн багштай ахлах сургуулийн бүтэцтэй байгуулагдаж, 2004 онд дунд сургууль, 2008 онд бага сургууль нэмэгдсэнээр ерөнхий боловсролын сургууль болсон билээ. 2000 оны 10-р сарын 5-нд хичээлийн анхны байр ашиглалтад орж, хичээлийн жилийн нээлтээ хийж байсан түүхтэй. Иймээс жил бүрийн энэ өдрийг сургуулийн ойн өдөр болгон тэмдэглэдэг юм. Шинэ Монгол сургууль 2017 оны байдлаар 1484 сурагчтай болжээ. Манай төгсөгчдийн 99%
дотоодын их дээд сургуульд, улмаар тэдний 45% нь гадаадын их дээд сургуулийн тэтгэлэгт шалгалтад тэнцэж, үргэлжлүүлэн бакалавр, магистр, докторт тэтгэлгээр суралцаж байна. 2017 оны байдлаар гадаадад суралцаж буй төгсөгчдийн 375 нь япон улсад суралцаж байна.