新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Жил бүр уламжлал болон зохиогддог бага ангийн “Спортын өдөрлөг тэмцээн” 3, 4, 5-р ангиудын дунд зохиогдлоо.

19.09.2014

Жил бүр уламжлал болон зохиогддог бага ангийн “Спортын өдөрлөг тэмцээн” 3, 4, 5-р ангиудын дунд зохиогдлоо.

Спортын өдөрлөг маань сурагчдын бие бялдрыг чийрэгжүүлж, спортод дур сонирхолтой болгох ач холбогдолтойгоос гадна анги хамт олныг нэгтгэсэн халуун уур амьсгалтайгаар зохиогдов.

Сурагчид буухиа мод дамжуулах, чихтэй бөмбөгөн дээр үсрэх, цагирагнаас цагираг дамжин үсрэх, скиттэй уралдах, саадтай гүйлт зэрэг 5 төрөлд эрч хүч, энергээр дүүрэн өрсөлдсөний эцэст I байранд 4-2 анги шалгаран Шилжин явах цомын эзэд болов. Мөн II байранд 5-1 анги, III байранд 4-3 анги тус тус шалгарлаа.

Амжилттай оролцсон бүх сурагчдадаа баяр хүргэе.