新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Ивээн тэтгэгчид

Ивээн тэтгэгчид


XXI-р зуунд даяарчлал улам хүрээгээ тэлэн өргөжиж, түүнтэй уялдаад аливаа боловсролын байгууллага гадаад харилцаагаа өргөжүүлэх асуудал чухал болж байна. Ялангуяа дунд боловсролын хүрээнд хүүхэд залуучуудыг олон улсад хөрвөж, ажиллаж чадах чадвартай болгон бэлтгэх асуудал шаардагдаж байна. Олон улсын соёлыг ойлгох, олон улсын нийгмийн талаар танхимд суралцахаас илүүтэй, бодитойгоор орчинд нь мэдрэх нь илүү чухал юм. Энэ мэт шаардлагад нийцүүлэн ахлах сургуулийн сургалтын хөтөлбөрт гадаад харилцаа, оюутан солилцоо зэрэг сургалтыг бодитой нэвтрүүлэх шаардлагатай юм.

Ивээн тэтгэгч нь АСА-АКУА нийгэмлэг /”ACA-AQUA” NGO/, Хигаши Нихон Хаус /“Higashi Nihon House” Co., LTD/, “Мабучи Зайдан” сан /“Mabuchi Zaidan”, Ясуда Зайдан сан /“Yasuda Zaidan”/ зэрэг байгууллага байдгаас гадна 2007 оны 9 сарын 1-нээс Манай сургуулийн дөрөв дэх төгсөгчдийн санаачлагаар “ УРАМ” нэртэй тэтгэлгийн сан байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

АСА-AQUA төрийн бус байгууллага, “АСА-АКУА” нийгэмлэг /”ACA-AQUA” NGO/


“Aзи Азитайгаа харилцъя” хэмээх Японы төрийн бус байгууллага:;Япончууд ядуурлыг бууруулах хамгийн сайн арга зам бол боловсролын биеэ даасан хөгжил гэж үздэг. Үүнтэй адилаар энэ байгууллагын нэрний товчлол нь АСА-AQUA буюу Ази азитайгаа харилцъя гэсэн Ази хүмүүсийн итгэл найдвараар өөрсдийн нийгмийг бий болгох гэсэн утгатай бөгөөд харин “AQUA” гэдэг нь “УС” гэсэн утгатай билээ.

Зөвхөн ус амьдралын бүхий л зүйлсийг хангадаггүй ч ямар ч хэлбэрээр таарч тохирдог бөгөөд үргэлж нам дор газарт урсдаг. Үүнээс гадна ус нь уян зөөлөн, тунгалаг бүх юмс үзэгдэлд нөлөөлдөг хэдий ч бас хад чулууг нэвтлэх хүчтэй юм. “Хамгийн сайхан зүйл бол устай л адилхан” гэж Лао-Цүгийн хэлсэн үг байдаг. Аль ч нийгэмд бид ус шиг хэрэгтэй ажиллахыг эрмэлздэг гэсэн утга агуулгатай.

Энэ байгууллагын байгуулагдсан түүх нь:

Япончуудын хувьд ядуу аж төрж байснаа төсөөлөхөд бэрх байдаг бөгөөд үүнтэй яг ижил Азийнхны ядуу дорой амьдрал нь “Мабучи Мотор” компанийн ерөнхийлөгч ноён Мабучи Такаичийн сэтгэлийг нь маш ихээр зовоож байсанд ноён Мабучи ядуу амьдралынхаа төлөө итгэл найдвартай болохоор тэмцэж байсан тэдгээр хүмүүст туслахыг хүссэн. Тиймээс ядуурлыг арилгах нь түүний чин хүсэл байсан учраас 1998 оны 5-р сард “ACA-AQUA” хэмээх байгууллагыг үүсгэн байгуулжээ. Энэ байгууллага нь голчлон Азийн улс орнуудад тэр дундаа Вьетнам болон Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Зорилго нь ядуурлыг арилгах


Эрхэм зорилго:

  1. Ази оюутнуудыг бие биенээсээ суралцахад нь бусад Ази оюутнуудтай хамт татан оролцуулах
  2. Хүмүүсийн хэрэгцээ шаардлага дээр үндэслэн найдвартай, итгэлтэй үйл ажиллагаа явуулж буй хүмүүсийн төсөл дээр хамтран ажиллах буюу дэмжих
  3. Бидний төслөөс хамтран суралцах, амьдрах боломжийг олж харах, ядуурлыг арилгах, хамтран итгэлцлийн харилцаан дээр уулзан харилцах нь чухал гэдгийг ойлгодог биеэ даасан хүмүүсийг дэмжих

Хэтийн зорилго:

Бүх л талаар биеэ даан амьдрах, оюуны болон материаллаг тал дээр тэнцвэртэй, бусад амьд бүхэнтэй зохицон амьдрах нэгэн бүхэл цогц нийгмийг бүтээн бий болгохыг чармайдаг.

Үйл ажиллагааны чиглэл:

Боловсролын орчин, суралцах тэтгэлэг, мэргэжлийн сургалт, байр болон эрх мэдэл, хүчин чадал гэх мэт салбаруудыг сайжруулахад нь боловсролын тал дээр нь чиглүүлэн дэмжих.

Үйл ажиллагаа:

  1. Өөрсдийн хүчиндээ найдан амьдарч байгаа гачигдалтай, ядуу улсын хүмүүст туслах үйл ажиллагаа
  2. Суурь боловсролыг дэмжих, сурах бололцоог бий болгох
  3. Удирдлага болон багш нарт нийгмийн талаас нь анхаарал тавих
  4. Өөрсдийн хүчиндээ найдаж байгаа хүмүүсийн хийж буй үйл ажиллагааг дэмжин туслах

ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНД ДООРХ ОРНУУДАД БОДИТООР ХИЙСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНУУД


Монголд

  • 2001-11-р сард Улаанбаатар: Япон маягийн хэв загвартай хувийн ахлах сургуулийг барихад нь туслалцаа үзүүлсэн.
  • 2001. 1-р сард: 20 сурагчийг цаашид үргэлжлүүлэн суралцахад нь дэмжих зорилгоор тэтгэлгийн хөтөлбөрийг эхэлсэн.
  • 2002. 7-р сард: Шинэ Монгол Ахлах Сургуульд Япон хэлийг сурахад зориулан 20 төрлийн 213 номыг хандивласан.
  • 2002. 8-р сард: Шинэ Монгол Ахлах Сургуулийн багш нараас Японд сургалтанд хамрагдах хөтөлбөрийг эхлэсэн.
  • 2002. 8-р сард: Шинэ Монгол Ахлах Сургуулийн сурагчдын сайн дурынхны үйл ажиллагааг дэмжсэн.
  • 2003. 8-р сард: Монголд зуны сургалтын үйл ажиллагааг эхэлсэн бөгөөд энэ нь зөвхөн Япон хэл суралцахад бус харин хамтдаа амьдарч суралцах үйл ажиллагаа байсан
  • 2004. 3-р сард: Сурагчдыг Японы их дээд сургуульд суралцахыг нь дэмжиж NPLI тэтгэлгийн хөтөлбөрийг эхэлсэн.
  • 2005 онд Шинэ Монгол Ахлах Сургуулийг шинээр сэргээн засвар хийсэн.
  • 2005. 3-р сард: Сурагчдыг Японд Япон хэлний сургуульд суралцахад нь дэмжиж NPL IIтэтгэлгийн хөтөлбөрийг эхэлсэн.