新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

манай сурагчид үндэсний өв соёлоороо бахархаж монгол дээлээрээ гангарч ирэв

23.02.2015
XVII жарны "Галзууруулагч" хэмээх модон хонь жилийн хаврын тэргүүн сарын шинийн тавны билэгт сайн өдөр Шинэ Монголын багш, ажилчин, сурагчид маань морин хуур эгшиглүүлэн жавар үргээн, уянгалаг дуу цангинуулж, мэндийн цэнхэр хадаг дэлгэж, ерөөлийн үг хайрлан золголоо.
Мөн энэ өдөр манай сурагчид үндэсний өв соёлоороо бахархаж монгол дээлээрээ гангарч ирэв.