新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Манай сургууль Нагоя сургуулийн харьяа бүрэн дунд, ахлах сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа ​

12.10.2013

  Нагояа их сургуулийн ерөнхийлөгч доктор Хамагүчи Мичинари тэргүүтэй төлөөлөгчид 2013 оны 10 сарын 10нд ШМБДС-д зочилж сурагчидтай халуун дотно яриа өрнүүллээ. Мөн туушин зочид буудалд Нагоя сургуулийн харьяа бүрэн дунд, ахлах сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм.

   Ингэснээр манай хүүхдүүд Нагояа хотод зочлох, тухайн сургуулиас манай оронд аялан зугаалах гээд хүүхдүүдийг бага наснаас нь хамтарч нөхөрлөх боломжийг нээж өгөхөөс гадна Нагоя сургуулийн харьяа бүрэн дунд, ахлах сургуульд суралцах, цаашлаад их сургуульд нь элсэн орох үүд хаалга нээлттэй болж байгаа юм.

   Мөн манай багшлах боловсон хүчин япон улсад мэргэжил дээшлүүлэх боломжтой болж байна.

   Нагояагийн Их сургууль нь гадаад оюутнууд тэр дундаа монгол оюутнууд олноор суралцдаг сургуулиудын нэг бөгөөд одоогийн байдлаар нийт 2400 орчим гадаад оюутан суралцаж байна. Сургуулийн удирдлагын зүгээс 2020 он гэхэд гадаад оюутныхаа тоог 20 хувиар нэмэгдүүлэх чиглэлийг барьж буй ажээ. Үүнээс гадна даяарчлагдаж буй нийгэмд шаардлагатай гэгдэж буй англи хэлний шинэ сургалтын программыг нэвтрүүлэх, англи хэлээр суралцаж төгсөх оюутан сурагчдыг нэмэгдүүлэх зэргээр чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарал хандуулж эхлээд байгаагаа мэдэгдлээ. Тус сургууль нь МУИС, Соёл боловсролын Их сургууль, Шинэ Монгол ахлах сургууль зэрэг манай улсын зарим сургуулиудтай харилцаа, хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн бөгөөд цаашид монголоос ирэх оюутан залуус, мэргэжил дээшлүүлэгч нарыг нэмэгдүүлэх чиглэл барьж буй юм байна. Ялангуяа инженер, байгаль орчин, ус цаг уурын чиглэлээр сургууль хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар тодорхой ажлуудыг хийж эхэлсэн байна.