新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Манай сургууль Эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар шалгарлаа

30.10.2013

Манай сургууль нь “Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэн байгууллага хамт олны дунд эрүүл амьдрах хандлага, зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийг дэмжих, эрүүл таатай орчин бүрдүүлэхэд идэвхи санаачлага гарган ажиллаж Эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар шалгаран өргөмжлөл 2-р зэргийн ГЭРЧИЛГЭЭ, мөнгөн шагналаар шагнагдав. 

ЭМДБ шалгаруулах үйл ажиллагаа нь 2 шаттайгаар явагддаг бөгөөд эхний шатыг аймаг, нийслэлийн хэмжээнд, хоёр дахь шатыг улсын хэмжээнд жил бүр дүгнэдэг байна. ЭМДБ-ын гэрчилгээ нь 3 зэрэглэлтэй байдаг ба ЭМДБ-ыг хөгжүүлэх үндсэн 4 чиглэлийн хүрээнд нэгээс доошгүй жилийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж, болзолт 60-75 оноо авсан байгууллагад IIIзэргийн, үүний дараа нэгээс доошгүй жил идэвхтэй үйл ажиллагаа явуулж 75-аас дээш оноо авсан байгууллагад II зэргийн гэрчилгээг мөн дараа жил нь эрүүл мэндийг дэмжигч байгууллагын шалгаруулалтаар 100 оноо авсан тохиолдолд орон нутгийн ЗДТГ-аас нэгдүгээр зэргийн гэрчилгээг олгодог байна.

Манай сургууль нь цаашдаа ЭМДБ-ын I зэрэг мөн улсын хэмжээний I, II, III зэргийн гэрчилгээ авахад багш ажилчид, сурагчид ихээхэн хувь нэмрээ оруулан хичээнгүйлэн ажиллах өндөр хариуцлага ноогдож байна.