新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Манай хамт олон

МАНАЙ ХАМТ ОЛОН

Бүх хичээл дээр үндсэн 75 багш, мөн дугуйлан секцийн цагийн 20 багш ажилладаг. Япон зэрэг өндөр хөгжилтэй оронд мэргэжил дээшлүүлсэн, зэрэг авсан 21 багш байдаг. Манай үйчилгээний албанд нийт 38 ажилтан сургалтын болон сургуулийн тав тухтай орчинг бүрдүүлэхэд хүчин зүтгэн ажиллаж байна. Манай сургуульд МУ-ын Гавъяат багш Р.Бавуудорж (физик), Ш.Адилбиш (хими) гэх хоёр гавъяат багш, мэргэжлийн олимпиадын улсын аварга багш 4, хотын аварга 3, улс хотын медальт 9, улс хот дүүргийн ур чадварын уралдааны аварга, дэд аварга 7, спортын мастер 5 зэрэг тэргүүний шилдэг олон багш ажилладаг.

“Нийслэлийн тэргүүний сургууль", “Шилдэг менежменттэй сургууль", БҮТ-ийн “Шилдэг үнэлгээтэй сургууль", “Топ-5 сургууль", “Топ-10 сургууль", “Хүүхдэд ээлтэй сургууль", “Эко сургууль", “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага"-аар шалгарсан.