新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Монбушоогийн шалгалтад тэнцсэн төгсөгч нар дvv нартаа яриа хийлээ.

30.01.2015

Энэ жил Монбүшогийн шалгалтад Монголоос нийт 18 хүн тэнцсэнээс 9 нь манай сургуулийн сурагч, төгсөгчид байсан. Өнөөдөр эдгээр төгсөгчид маань зорилго нэгт дүү нартаа өөрсдийн туршлагаасаа хуваалцан зөвлөгөө, эрч хүч өгсөн маш сонирхолтой яриаг өрнүүллээ.

Хүчин чармайлт нь үр жимсээ өгч, дүү нартаа ухаарал хайрласан яриа өрнүүлж байгаа нь Шинэ Монголын нэгэн соёл, уламжлал юм. Мөн шалгалтад хэрхэн бэлдсэн, яаж бэлдэх ёстой тухай илэн далангүй ярилцдаг нь сурагчдад төдийгүй багш нарт ч ихээхэн нэмэртэй яриа болдог.