新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

МУГБагш Р.Бавуудоржийн нэрэмжит “Шигшээ сорилго” физикийн олимпиад 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

09.02.2015
МУГБагш Р.Бавуудоржийн нэрэмжит “Шигшээ сорилго” физикийн олимпиад 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж шилдгүүд шагналаа гардан авлаа.
Шигшээ сорилго олимпиад нь өмнө нь зохион байгуулагддаг НЭРЭМЖИТ гурван олимпиадад оролцсон сурагчид болон дүүргийн физикийн олимпиадад амжилттай оролцсон сурагчид оролцдогоороо онцлог ба Ази, ОУ-ын физикийн олимпиадад оролцох сурагчдын оноонд тооцогддогоороо онцлог ач холбогдолтой олимпиад юм. Энэ удаа тус олимпиадад хот хөдөөгийн шилдэг 547 хүүхэд оролцсон байна.
Мөн энэ удаагийн олимпиадыг Эрдмийн Хүрээлэн ивээн тэтгэж, хамтран зохион байгуулсан бөгөөд хаалтын үйл ажиллагаа Шинэ Монгол технологийн дээд сургуулийн номын санд болж, дээд сургуулийн оюутнууд ирсэн сурагчдад зориулж, сургуулийн физик иж бүрдэл багажуудаар олон төрлийн туршилт хийж үзүүллээ.