新モンゴル高等学校へようこそ
ерөнхий боловсролын шинэ монгол сургууль
SHINE MONGOL HIGH SCHOOL

Мэдэгдэл/03.10/

10.03.2020

Шинэ төрлийн коронавирус халдвар (COVID-19) дэлхий дахинд хурдацтай тархан, манай улсын нутаг дэвсгэрт анхны тохиолдол 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр бүртгэгдлээ.

Ерөнхий Боловсролын Шинэ Монгол Сургуулийн хувьд хичээл, сургалтын үйл ажиллагааг онлайн орчинд, хэвийн явуулахын тулд боломжит бүхий л аргыг эрэлхийлж байна. Тухайлбал:

1) Сурагчдын хичээлийн хоцрогдлыг бага байлгах зорилгоор багш бүр эцэг эх, сурагчидтайгаа онлайн хэлбэрээр харилцах, онлайн хичээл заах,
2) Багш, ажилтнууддаа уян хатан нөхцөлөөр ажиллах боломжоор хангах,
3) Эмчийн зүгээс ДЭМБ, ЭМЯ-наас хүргүүлж буй зөвлөгөөг цаг алдалгүй багш, ажилтан, сурагч нарт түгээх,
4) Энэхүү вирустэй холбоотой, Японд гарч буй мэдээ, мэдээллийг орчуулан хүргэж байна.

    Сургалттай холбоотой онлайн хичээлүүд хуваарийн дагуу хэвийн үргэлжлэх тул, та бүхэн нөхцөл байдлыг тайвнаар хүлээн авч, гэр бүл, үр хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарлаа хандуулаарай.

    “Шинэ Монгол” сургуулийн захиргаа