新モンゴル高等学校へようこそ
ерөнхий боловсролын шинэ монгол сургууль
SHINE MONGOL HIGH SCHOOL

Онцлог давуу тал


ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ

Япон хэв шинж

- Японы ахлах сургуулийн сургалтын хөтөлбөрийг сургалтын системдээ тусгаж ашигладаг

- Монгол ёс заншлаа суралцахаас гадна японы ёс заншил, тэдгээрийн онцлогийг сурагчдад таниулж өдөр тутамд хэвшүүлэх /мэндлэх хүндлэх ёс, ахмад хүнийг хүндлэх ёс/ гэх мэт.

- Япон маягийн орчинд сургалт, хүмүүжлийн ажлыг явуулах.

- Японы ахлах сургуулийн хэв шинж бүхий дүрэмт хувцас зэрэг зүйлээс бүрдэх юм.

Сурагчийн хөгжил

Суралцагсдын авъяасыг хөгжүүлэх зорилгоор бүх сурагчдыг дугуйлан, секцэнд хамрагдахыг шаарддаг. Нийт 36 төрлийн дугуйлан, секц, клубууд хичээллэдэг. Бүх сурагч дор хаяж 1 дугуйлан, секцэнд хамрагдсан байдаг.

Сурагч бүр 2 төрлийн хичээлийг нэмж сонгон суралцдаг ба үдээс хойш 13.40-14.40 цагийн хооронд хичээллэдэг. 7 хоногт 4 цаг судалдаг. 8 төрлийн сонгонтой. Үүнд: /математик, физик, хими, япон хэл, англи хэл, мэдээлэл зүй, нийгэм-түүх, монгол хэл/

Мөн багш, эцэг эхчүүд тус бүр багд нэгдэн, сурагчийн мэдлэг чадвар, идэвх санаачилга, нийгэмшил, эрүүл мэнд гэсэн 4 чиглэлд хамтын хариуцлагын тогтолцоогоор ажилладаг.

Сурагчид 6-р ангиасаа эхлэн япон хэлийг үздэг бөгөөд төгсөгчдийн 30% нь гадаадын шилдэг их дээд сургуульд 100%-ийн тэтгэлгээр суралцдаг.

Бэлгэ тэмдэг


Сургуулийн бэлгэ тэмдэг нь монголчуудын эртнээс эрхэмлэн ирсэн нар, сарыг дүрсэлсэн дэвсгэр дээр Шинэ Монгол гэдэг үгийн толгой үсгийг монгол эвхмэл бичгээр бичсэн байдалтай байна. Суурь өнгө нь мандан бадрахын бэлгэдэл улаан, цэвэр ариун сүүн сэтгэлийн бэлгэдэл цагаан өнгөний хослол байна. Сургуулийн туг нь хөрст дэлхийг бэлгэдсэн ногоон суурь өнгөн дээр сургуулийн бэлгэ тэмдгийг голлуулж, доор нь Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургууль гэж бичсэн байна. Хичээлийн шинэ жилийн нээлт, хаврын төгсөлтийн баяр болон сургуулиас зохион байгуулж буй уралдаан тэмцээн, сургалт хүмүүжлийн аливаа арга хэмжээнд сургуулийн тугийг тайз болон ёслолын талбайд байрлуулна. Сургуулийн туг манай сургуулийн цог хийморь, амжилт бүтээлийн бэлгэдэл тул газарт тавихгүй хүндэтгэлтэй хандана.

Шинэ Монгол сургуулийн сүлд дуу ♪

Хөгжмийг Д.Эрдэнэбаяр Шүлгийг М.Буянтогтох
Наран улсын итгэл тээж
Номын ариун хур буулгасан
Ирэх цагийн эрдмийн орой
Идэр насны мөнхийн дуулал
   Дахилт:      
Шинэ Монгол, Шинэ Монгол
Азийн зүрхэнд ассан гал
Шинэ монгол, шинэ монгол
Алдраа өргөсөн манай сургууль
Буурал түүхийг алтаар ширээж
Баян Монголд алдраа өргөсөн
Залуу насны эрдмийн гараа
Замбуулинг багтаах эрдмийн өргөө
Дахилт:      
Бумбын сайхан орныхоо
Буяныг дагаад сансарт цойлсон
Алтан соёмбоо тэнгэрт мандуулж
Ариун үйлсээр цацлаа өргөнө
Дахилт: