新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

​ Орон нутгийн багш нар зочилж туршлага судлав

05.11.2013

Манай сургуульд Завхан, Ховд, Говь-алтай аймгийн сургуулийн багш нар зочилж туршлага судаллаа.

 Завхан аймгийн Алдархаан сумын генерал Б.Доржийн нэрэмжит 9 жилийн сургуулийн дуу хөгжмийн багш тус сургуулийн талаар ийнхүү ярилаа.

Хичээлийн амралтын хугацаанд нийслэлийн 12, 93-р сургууль, Эрдмийн өргөө, Шинэ монгол сургуулиудаар зочилж байгаа. Танай сургуульд зочилсноор их олон зүйл сурч авч байна.  Сургуулийн орчин нь хүүхэд сурч хөгжих бүрэн бололцоог хангаж өгсөн, хамгийн гол нь багш нар нь хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй, хайр халамж үзүүлдэг нь сургуулиар явж байхад илт мэдрэгдэж харагдаж байна.