新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Р.Цэрэннадмид багш маань НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ БАГШ-аар шалгарав

01.11.2013

 Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч Э.Бат-үүлийн захирамжаар өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн шилдэг багш нарыг шалгарууллаа.

     Нийслэлийн ЕБС,цэцэрлэгийн сургалтын чанар, хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журмын дагуу зохион байгуулсан шалгаруулалтанд Р. Цэрэннадмид багш маань хүүхэд бүрийг хөгжүүлсэн, ажлын ахиц амжилтаараа тэргүүлэн НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ БАГШ-аар шалгарсан байна.