新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

"Сайхан сэтгэл" хандивын аянаар 932.107 төгрөг хуримтлуулжээ

15.12.2013

Сурагчид маань "Сайхан сэтгэл" хандивын аянаар 932.107 төгрөг хуримтлуулжээ.

Өнөр бүл буюу монгол улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн хүүхдүүдэд туслан дэмжих үйл ажиллагаа явуулдаг манай сургуулийн сурагчдын "Шинэ Монгол" дугуйлан 4 дэх жилдээ "Сайхан сэтгэл" хандивын аянаа зохион байгууллаа. Дашрамд дурдахад тус дугуйлан 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.

Өнгөрсөн хагас, бүтэн сайн өдөр Тэнгис кино театр дээр энэхүү аянаа зохион байгуулж, сайхан сэтгэлт хүмүүсийн дэмжлэгээр нийт 932.107 төгрөг хуримтлуулжээ. 

Энэ мөнгөөрөө тус дугуйлангийн сурагчид Өнөр бүл төвийн хүүхэд бүрд шинэ жилийн бэлэг бэлддэг уламжлалтай билээ. Сурагчдын маань хэлдгээр өнчин хүүхдүүд ч гэсэн шинэ жилийн баяраар баярлах эрхтэй. 

Энэ үйл ажиллагааг чин сэтгэлээсээ зохион байгуулдаг, дэмжин тусалдаг сурагчдадаа, тэр дундаа Шинэ Монгол дугуйлангийнхаа бүх сурагчдад талархал илэрхийлье. LD