新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Секц, дугуйлангууд

Секц, дугуйлангууд


2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ

 Сурагчдын мэдлэг чадвар, бие бялдар, нийгмийн оролцоог бүхий л талаар хөгжүүлэх 10 төрлийн сонгон суралцах хичээл, 32 төрлийн дугуйлан, секц хичээллүүлж,  чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх таатай орчныг бүрдүүлж, сурагчдад сурах, хөгжих хүсэл эрмэлзлэл төрүүлэхийг зорилгоо болгон ажиллаж байна. Жил бүр дугуйлан, секц хаагдахад сурагчид сурсан мэдсэнээ танилцуулж,  дугуйлан, секцийн  "Тайлан хамгаалалт"  зохион байгуулдаг. 

БАДМИНТОН 

 2004 оноос хичээллэж байсан. Удирдсан багшийн танилцуулга: О.Энхбат 1995-2003 онд Эрдэнэт хотын “Эрдэнэт цогцолбор” сургуулийг, 2004-2005 онд Шинэ Монгол ахлах сургуулийг тустус төгссөн. Одоо ҮБТДС-н багш дасгалжуулагчийн 4-р дамжаанд суралцаж байна. 2005.12.20-нд спортын дэд мастер, 2008.09.21-нд спортын мастерийн болзол хангасан. 

Одоогоор Бадминтоны секцэнд 35 сурагч суралцаж байгаа бөгөөд секцийн тамирчдын гаргасан амжилтаас дурдвал:

  • 2007 онд УАШТ 12а ангийн сурагч Боролдой алтан медаль, 11г ангийн сурагч Шижирбат мөнгөн медаль
  • 2008 онд улаанбаатар цомын төлөө нээлттэй тэмцээн 12а ангийн сурагч Боролдой эрэгтэй ганцаар төрөлд хүрэл медаль, 12б ангийн сурагч Тэлмүүн эрэгтэй хос төрөлд хүрэл медаль, 12а Ариунгэрэл, Золзаяа эмэгтэй хос төрөлд мөнгөн медаль
  • 2009 онд эрдэнэт цомын төлөө нээлттэй тэмцээнд 11в ангийн Энх-Амгалан эрэгтэй хос төрөлд мөнгөн медаль тус тус хүртээд байна.

БҮЖГИЙН ДУГУЙЛАН

2006 оноос эхлэн хичээллэж байгаа.

Удирдсан багшийн танилцуулга: Ууганбаяр Үндэсний дуу бүжгийн чуулгын гоцлол бүжигчин.
Бүжгийн дугуйланд 25 сурагч суралцаж байгаа бөгөөд дугуйлангийн сурагчдын гаргасан амжилтаас дурдвал:

  • 2007 онд охидын орчин үеийн бүжгийн “Бүжгийн вант улс” хамтлаг “Одод болох хүслэн улсын уралдаанд 3-р байр хүрэл медаль, ”Best of Best” бүжгийн тэмцээнд 2-р байр мөнгөн медаль
  • 2008 онд охидын орчин үеийн бүжгийн “Бүжгийн вант улс” хамтлаг “Одод болох хүслэн улсын шилдгийн шилдэг хамтлаг өргөмжлөл, цомын эзэн
  • 2007 онд 1-2 ангийн сурагч Долгормаа Латин Америк стандарт бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 3-р байр хүрэл медаль
  • 2008 онд 1-4 ангийн сурагч Бадамжав Латин Америк стандарт бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 2-р байр мөнгөн медаль тус тус хүртсэн

ИЛТГЭХ УРЛАГ

“SMILE” клуб нь 2007 оноос хичээллэж эхэлсэн.
Удирдсан багшийн танилцуулга: М.Ариунболд заах аргач зэрэгтэй, түүх-нийгмийн ухааны багш мэргэжилтэй. 

“SMILE” клубт 21 сурагч суралцаж байгаа бөгөөд дугуйлангийн сурагчдын гаргасан амжилтаас дурдвал:

  • 2007 онд “Залгамжлагч” холбооноос зохион байгуулдаг “Би эх орондоо хайртай зохион бичлэгийн улсын уралдаанд 1-4 ангийн сурагч Баярсайхан шилдэг илтгэгчээр шалгарсан
  • “Жинхэнэ удирдагч гэж хэн бэ?” уран илтгэлийн уралдаанд 2006 онд 2-4 ангийн Цэрэндаваа нийслэлд 2-р байр мөнгөн медаль, 2007 онд 2-4 ангийн сурагч Баярсайхан дүүрэг нийслэлийн аварга, улсад тусгай байр, 2008 онд 2-3 ангийн сурагч Анхбаяр дүүрэгт 2-р байр мөнгөн медаль тус тус хүртсэн. Мөн тус клубын сурагчид сурагчдийн өөрөө удирдах байгууллагад идэвхитэй оролцож сургуулийн бүхий л арга хэмжээнд зохион байгуулагчаар оролцдог. Одоо“SMILE” клуб нь өөрийн гэсэн“blog”-г нээн ажиллууулж байгаа бөгөөд гишүүд өөрсдийн бичсэн эсээ, нийтлэл, зохион бичлэгээ нийтэлж олны хүртээл болгон санаа бодол шүүмжийг сонсон ажиллаж байна.

  • ДРАМЫН ДУГУЙЛАН

    2005 оноос хичээллэж эхэлсэн.
    Удирдсан багшийн танилцуулга: Г.Ганболд СУИС-ийн найруулагчийн ангийг төгссөн.
    Драмын дугуйланд 21 сурагч суралцаж байгаа бөгөөд дугуйлангийн сурагчдын гаргасан амжилтаас дурдвал:

    • 2006 онд “Бид дүрд” наадмаас тусгай байр
    • 2007 онд “Мөнгөн цом” тэмцээний тэргүүн байр,
    • 2008 онд “Халзан тавхай” хошин шогийн наадмаас тэргүүн байр шилдэг дүр,
    • 2008 онд “Монгол туургатны мюзикл” наадмын 2-р байр шилдэг дүр

    Тус дугуйлангийн сурагчид нь хагас жилд нэг удаа өөрсдийн уран бүтээлийн тайланг тавьдаг бөгөөд сургуулийн шинэ жил, төгсөлтийн баяр болон хүндэтгэлийн арга хэмжээнүүдэд өөрсдийн уран бүтээлийн дээжээс олны хүртээл болгодог юм. Одоогоор урын сандаа “Чулуун тоглоом”, “Байцаагч түшмэл”, “Ромео Жулетта хоёр”, “Бондок ба түүний нөхөд” зэрэг арав гаруй уран бүтээлтэй болжээ.

    КЕНДОГИЙН ДУГУЙЛАН

    2005 оноос хичээллэж байгаа.
    Удирдсан багшийн танилцуулга: Няндаг
    Одоогоор Бүжгийн дугуйланд 21 сурагч суралцаж байгаа бөгөөд дугуйлангийн сурагчдын гаргасан амжилтаас дурдвал:

    • 2006 онд 2-4 ангийн Энхчулуун улсын аварга шалгаруулах тэмцээнээс 3-р байр хүрэл медаль
    • 2007 онд 2-3 ангийн сурагч Сүхбаяр улсын аварга шалгаруулах тэмцээнээс “Дайчин тулаанч” шагнал тус тус хүртсэн.


    100 БУУДАЛТ ДААМ

    Удирдах багшийн танилцуулга: Д.Эрдэнэ-очир нь 100 буудалт даамын Дэд мастер, Спортын мастерын 2 баллтай 6 дах жилдээ хичээллэж байна. Сургалтын хувьд сурагчдын сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, онол практик хослосон, бодлого бодох тэмцээн уралдаанд бэлтгэх зорилготойгоор 6-11-р ангийн сурагчдыг хамруулан хичээллэж байна. 
    Үзүүлсэн амжилтаас дурдвал:

    • Өсвөр үеийн улсын аваргын хүрэл, шагналт 5 байр, Залуучуудын шигшээ багйин гишүүн, янз бүрийн тэмцээнүүдэд тогтмол шагналт байранд орж байсан.
    • 2009.01.14 нд зэрэггүй даамчдын зэрэг авах тэмцээнд 2 хүүхэд оролцноос 50% амжилттай оролцсон.
    • 2009.02.14 нд дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд 6, 7-р ангийн нийт 6 хүүхэд оролцноос 6 ангийн сурагч Энхбаясгалан шагналт 6 байранд орсон.
    • 2009.02.7 нд зэрэггүй даамчидын зэрэг авах тэмцээнд 7 хүүхэд оролцноос 6 ангийн сурагч Энхбаясгалан 3-р зэргийн болзол биелүүлсэн.
    • 2009.02.08 нд 3-р зэрэгтэй даамчидын дунд зэрэг ахиулах тэмцээн болсон 50% амжилттай оролцсон.
    • 2009.03.14-нд зэрэггүй даамчдын зэрэг авах тэмцээнд 7 хүүхэд оролцсоноос 11 ангийн сурагч Мөнхжаргал 2-р зэрэг, Золбоо 3-р зэрэг тус хангасан.