新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

​ Сурагчдын амралтаар манай багш, сурагчдад күнзийн сургааль заав

06.11.2013

Сурагчдын амралтаар манай багш, сурагчдад күнзийн сургааль заахаар япон улсаас Хидай Ёшитаке багш зорин ирж күнзийн сургаалийг заалаа.

70 нас гараад нийгэм, хүмүүст тустай зүйл хийх хүслээр Күнзийн сургаальтай холбогдсон тэрээр 2008 онд Хигаши Күрүмэ хотын “Шүүмжлэлт өгүүллийн уншлагын клуб”-ыг байгуулж сард нэг удаа илтгэл тавьдаг, жилд 2 удаа тусгай лекц уншдаг. Хигаши Күрүмэ хотын иргэдийн сайн дурын сургуульд богино хугацаат сургалтад лекц уншдаг. Цэцэрлэг, бага, дунд сургуульд ёс суртахууны талаар нээлттэй хичээл заадаг байна.

  Күнз нь Хятад улсын гүн ухаантан, их сэтгэгч юм. Тухайн үеийн нийгмийн үзэл суртал болж байсан шаманизмийг гүн судалсаны үндсэн дээр өөрийн гүн ухааныг боловсруулсан нь өдгөө Күнзийн сургааль гэдэг. Күнз зөвхөн соён гэгээрүүлэгч, их сэтгэгч байсангүй. Ханлиг улсуудаар хэрэн хэсэж, өтөл насандаа соёлын үнэт баялгийг бүтээж, утга зохиол, түүх, гүн ухаан, улс төр, засаглал, нийгэм, ёс суртал зэргийг тал бүрээс нь гүнзгий шинжлэн үзэж үзэл сургаалаа айлдан номлосноор Күнзийн сургаалыг үндэслэн буй болгожээ. Күнз хийгээд түүний шавь нарын эмхэтгэж туурвисан алдарт дөрвөн ном, таван бичиг бүхэлдээ Күнзийн сурталын үндэс болдог. Хоёр мянганы тэртээ зохиогдож, саад бэрхийг туулсаар өнөө хүртэл уламжилж ирсэн. Күнзийн суртал гүн ухааны сэтгэлгээний гол дурсгал бол дээр өгүүлсэн алдарт Дөрвөн ном, таван бичгийн нэг Шүүмжлэл өгүүлэл нь бэсрэг зохиол юм. Күнзийг таалал төгссөн хойно шавь нар нь өөр өөрийн тэмдэглэн авсан хийгээд ой ухаан, оюун бодолд нь шингэж үлдсэн сургаал номлолыг нэгтгэн бичсэнээр энэ ном бүтэж, мөнхрөн үлдэх хувийг олжээ.

Күнзийн сургаалаас хүргье:

1. Хүмүүнлэг чанар гэдэг сайхан үг, энэрсэн шинжтэй царай хоёроор бүрэн илрэх нь тун ховор.

2. Би өдөрт гурван удаа дараахь асуултыг өөртөө тавьдаг. Хүмүүсийн төлөө би чин зүрхнээсээ зүтгэсэн үү? Найз нартайгаа харьцахдаа илэн далангүй байж чадсан уу? Надад зааж сургасан тэр зүйлийг би дагав уу?

3. Хэрэв өвөг дээдсээ, өнгөрсөн улирагсдаа хайрлан хүндэтгэх юм бол түмэн олонд сайн үйл шинээр бэхжмү.

4. Эзэгнэн захирагч сайн үйлсэд тулгуурлаж чадваас өөрийг нь тойрон эргэлдэж буй түмэн оддын дунд хүндтэй байрыг эзэлсэн Умардын Алтан гадас од лугаа адил аа.

5. Хэрэв зөвхөн хуулиар чангалж, шүүж цээрлүүлэхийг чухалчилбаас ард түмэн болгоомжтой болох авч ичих зовохын сэтгэлгүй байх болно. Хэрэв сайн үйлийн үндсэн дээр захирч, заншил дагасан ёс журмын дагуу цэгцэлбээс түмэн олон ичиж зовдог болох төдийгүй дуулгавартайяа дагах ажгуу.

6. Сайн үйлт хүн бол багаж зэвсэг биш.

7. Санаа өгдөггүй сургалт хэрэггүй, бас сургалтаар олоогүй санаа осолтой.

8. Бусдын санааг хэт дагах нь зөвхөн хор хүргэмү.

9. Ард олныг яаж дуулгавартай болгох вэ гэж асуухад Анхны багш (Конфузий):
-Хэрэв шударга бусчуудын дээр шударга үнэнч хүмүүсийг өргөмжлөн тавибал ард олон дуулгавартай байна. Хэрэв шударга бус хүмүүсийг шударга шулуун хүмүүсийн дээр өргөмжлөн тавибал түмэн олон үл сонсоно гэж хариулжээ.

10. Зөвхөн хүнлэг хүн л хүмүүсийг хайрлаж ч чаддаг, хүмүүст жигшин дургүйцэж ч чаддаг.

11. Хүн бүр хүсэл шуналаасаа л болж алдаанд ордог. Хүний алдааг нь анзаарч ажиглаваас түүний хүн чанарын хэмжээ нь танигдана.

12. Замд гарахаар зорьсон боловч хоол унд, хувцас хунараар гачигдана гэдгээс хулчийж буй бол тийм хүнтэй ярихын хэрэггүй

13. Буянтай хэрсүү хүн сайн үйл рүү эрмэлздэг
Шальгүй жижиг хүн орон нутгаа санадаг
Ухаантай хэрсүү хүн цээрлэл хүлээхээс буцдаггүй
Шалигүй жижиг хүн өршөөл горьдож суудаг.

14. Зөвхөн ашиг хонжоог чухалд үзвэл хор хөнөөл цугларан нэмэгддэг.

15. Буянтай сайн хүн шударга ёс руу зүтгэдэг, шальгүй жижиг санаат хүн ашиг олз руу зүтгэдэг.

16. Тэнцэхүйц сайн хүнтэй учирвал түүнтэй зэрэгцэхийг хичээ, үл бүтэх хүнтэй учирсан бол өөрийн дотор сэтгэлээ бод.

17. Эцэг, эх хоёрынхоо насны тухай байнга бодож бай. Үүнд хүүгийн баяр баясгалан, айдас түгшүүр хоёр сууж явдаг юм.

18. Хэлсэн үгээ хэрэгжүүлэхгүй болуузай хэмээн өвөг дээдэс маань дуугүй байхыг чухалчилдаг байжээ.

19. Тэвчээр нуруутай хүн алдаа бага гаргадаг.

20. Хүмүүс шударга шулуун байснаар амьд явах жамтай. Хэрэв хууран мэхлэгч этгээд амьд байж, болж бүтээд байгаа бол энэ нь санамсаргүй хэрэг.