新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Сурагчид маань технологийн хичээл дээр олон төрлийн роботыг угсран ажиллуулсаар...

18.09.2013

Сурагчид маань технологийн хичээл дээр Lego тоглоом үзэж угсран ажиллуулдаг билээ. 

10-р ангийн сурагч Араашийн угсарсан лего-роботын хийдэг үйлдлүүдийг дурдъя. "Улаан, шар, ногоон өнгийг танина. Хүн ойртохгүй орхивол хурхиран унтана, бүжиглэнэ, гараа ойртуулангуут цочоод сэрнэ, за тэгээд саадыг хараад ухарна" Лего-роботуудыг 6-р ангийн технологийн хичээлийн сургалтад хэрэглэж эхлэхээр төлөвлөж байна.