新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Сурагчийн нэг өдөр 2014.02.07

10.02.2014

Багш нарын өдрийг тохиолдуулан сурагчид маань багш нараа баярлуулахын тулд ихээхэн сэтгэл гарган олон арга хэмжээ зохион байгуулжээ. Багш нарыгаа өглөө угтан авч, өглөөний ундаар дайлан халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхийн сацуу хөгжөөнт тоглоом, буухиа тэмцээн зэргийг зохион байгуулсан байна. Сурагч багш нар хичээл заан, багш нарт сургуулийн зурагт хуудас бүхий календарь бэлэглэлээ. Мөн бага, дунд, ахлах ангийн сурагчид багш нартаа зориулан урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Сурагчийн нэг өдрийг зохион байгуулсан сурагч нартаа баярласнаа илэрхийлье