新モンゴル高等学校へようこそ
ерөнхий боловсролын шинэ монгол сургууль
SHINE MONGOL HIGH SCHOOL

Сургалтын орчин

СУРГАЛТЫН ОРЧИН

Анги дүүргэлт бага сургууль 25, дунд сургууль 30, ахлах сургууль 35 хүүхэдтэй. Манай сургууль хими, биологи, физикийн иж бүрэн лаборатортайгаас гадна англи, япон хэлний 4 кабинет, бүрэн тохижуулсан технологийн кабинеттэй. 300 хүний суудалтай урлагийн заал, стандартын шаардлага хангасан спорт заал болон секц, дугуйлангийн зориулалттай 7 танхимтай.

Үүнчлэн 150 хүний суудалтай KINRAN номын сан нь 15000 ном, цахим хайлтын систем, видео хичээлийн танхим, бага сургуулийн сурагчдад зориулсан номын өргөөтэй. Сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай утасгүй интернэтэд холбогдсон компьютерийн иж бүрэн кабинет, сургуулийг хамарсан өндөр хурдны WiFi орчин, багш сурагчдын дотуур байр, 150 хүн хүлээн авах чадалтай цайны газартай.

Бэлгэ тэмдэг


Сургуулийн бэлгэ тэмдэг нь монголчуудын эртнээс эрхэмлэн ирсэн нар, сарыг дүрсэлсэн дэвсгэр дээр Шинэ Монгол гэдэг үгийн толгой үсгийг монгол эвхмэл бичгээр бичсэн байдалтай байна. Суурь өнгө нь мандан бадрахын бэлгэдэл улаан, цэвэр ариун сүүн сэтгэлийн бэлгэдэл цагаан өнгөний хослол байна. Сургуулийн туг нь хөрст дэлхийг бэлгэдсэн ногоон суурь өнгөн дээр сургуулийн бэлгэ тэмдгийг голлуулж, доор нь Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургууль гэж бичсэн байна. Хичээлийн шинэ жилийн нээлт, хаврын төгсөлтийн баяр болон сургуулиас зохион байгуулж буй уралдаан тэмцээн, сургалт хүмүүжлийн аливаа арга хэмжээнд сургуулийн тугийг тайз болон ёслолын талбайд байрлуулна. Сургуулийн туг манай сургуулийн цог хийморь, амжилт бүтээлийн бэлгэдэл тул газарт тавихгүй хүндэтгэлтэй хандана.

Шинэ Монгол сургуулийн сүлд дуу ♪

Хөгжмийг Д.Эрдэнэбаяр Шүлгийг М.Буянтогтох
Наран улсын итгэл тээж
Номын ариун хур буулгасан
Ирэх цагийн эрдмийн орой
Идэр насны мөнхийн дуулал
   Дахилт:      
Шинэ Монгол, Шинэ Монгол
Азийн зүрхэнд ассан гал
Шинэ монгол, шинэ монгол
Алдраа өргөсөн манай сургууль
Буурал түүхийг алтаар ширээж
Баян Монголд алдраа өргөсөн
Залуу насны эрдмийн гараа
Замбуулинг багтаах эрдмийн өргөө
Дахилт:      
Бумбын сайхан орныхоо
Буяныг дагаад сансарт цойлсон
Алтан соёмбоо тэнгэрт мандуулж
Ариун үйлсээр цацлаа өргөнө
Дахилт: