新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Сургуулийн бэлэг тэмдэг

СУРГУУЛИЙН БЭЛЭГ ТЭМДЭГ

Шинэ Монгол сургуулийн хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, цог хийморийн илэрхийлэл нь сургуулийн бэлгэ тэмдэг болсон эмблем, туг, тамга, сүлд дуу, сурагчдын тангараг юм.

Сургуулийн эмблем

1. Нар, сарыг дүрсэлсэн дэвсгэр дээр Шинэ Монгол гэдэг үгийн эхний үсгийг монгол эвхмэл бичгээр бичсэн байна.

2. Сар нь Монгол орныг, нар нь Япон орныг илэрхийлсэн бөгөөд суурь өнгө нь мандан бадрахын бэлгэдэл улаан, цэвэр ариун сүүн сэтгэлийн бэлгэдэл цагаан өнгөний хослол байна.

Сургуулийн туг

1. Сургуулийн туг нь шинэ монголчуудын сүр хүч, мандан бадрахын илэрхийлэл юм.

2. Тугийг шар өнгийн цацгаар эмжиж, ногоон өнгийн, хээгүй цулгуй эдээр үйлдэнэ. Тугны гурав хуваасны нэгийн хэмжээтэй, дундах хэсгийн төвд сургуулийн эмблемээ голлуулж байрлуулна.

3. Сургуулийн тугийг үйлдэхдээ хэмжээнээс үл хамааран, өргөн, уртын 1:2-ын харьцааг чанд баримтална.

Сурагчдын тангараг үг

1. Энэхүү тангараг үг нь тус сургуулийн төгсөгч бүрийн насан туршийн даалгавар бөгөөд амьдралд чинь зүг чиг заагч байхыг бэлгэдсэн билээ.

2. Тангараг үгийг сурагч бүр цээжилж, сургуулиа төгсөх эрдмийн баяр дээр нийт багш ажилтан, номын дүү-коохай нар болон эцэг эхчүүдийнхээ өмнө нэр төртэйгээр уншиж тангараг өргөнө.

3. Тангаргийг нэр хүндтэй, шилдэг төгсөгч нарын төлөөлөгч 8-10 сурагч мөр мөрөөр ээлжлэн хэлж, бусдыгаа дагуулан уншина.

ТАНГАРАГ ҮГ:

Шинэ Монгол сургуулийн төгсөгчид бид
Өөрийгөө болон бусдыгаа хүндэлж
Эрүүл биед саруул ухаан оршино гэдгийг санаж
Зорилгодоо үнэнч байж
Өөрийн үзэл санаа, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг дээдэлж,
Шударга ёс эв нэгдлийг эрхэмлэн,
Үнэний талд тууштай зогсож,
Олж авсан мэдлэг боловсролоо
Эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд зориулсан
Гэрэл гэгээтэй амьдралыг цогцлоон бүтээж
Иргэний үүргээ ёс төртэй биелүүлж
Шинэ монгол сургуулийнхаа нэр төрийг
Өндөрт өргөж явахаа
Тангаргалж байна, тангаргалж байна, тангаргалж байна.

Сургуулийн дуу

Шинэ монгол овог, шинэ монголчуудын сэтгэлийн холбоо болсон энэ дуунд үе үеийн төгсөгч, багш ажилтан тун дуртай, мэдэхгүй, дуулахгүй хүн гэж бараг байхгүй.

Сургуулийн энэхүү дуу нь шинэ монголчуудын хүсэл мөрөөдөл, цог хийморийн илэрхийлэл билээ. Ямагт чин сэтгэлээсээ дуулж яваарай.

СУРГУУЛИЙН СҮЛД ДУУ

Хөгжмийг Д.Эрдэнэбаяр
Шүлгийг М.Буянтогтох

Наран улсын итгэл тээж
Номын ариун хур буулгасан
Ирэх цагийн эрдмийн орой
Идэр насны мөнхийн дуулал
Дахилт:
Шинэ монгол, шинэ монгол
Азийн зүрхэнд ассан гал
Шинэ монгол, шинэ монгол
Алдраа өргөсөн манай сургууль
Буурал түүхийг алтаар ширээлж
Баян монголд алдраа өргөсөн
Залуу насны эрдмийн гараа
Замбуулинг багтаах эрдмийн өргөө
Дахилт:
Бумбын сайхан орныхоо
Буянг дагаад сансарт цойлон
Алтан соёмбо тэнгэрт мандуулж
Ариун үйлсээр цацал өргөнө
Дахилт:

Эмблем

Утга агуулга, билэгдэл нь: Галын дөл, нар, сарыг дүрсэлж Шинэ Монгол гэдэг үгийн эхний үсгийг монгол эвхмэл бичгээр бичсэн байдаг. Нар нь Япон орныг, сар нь Монгол орныг, галын дөл нь хүүхдүүдийг, тэдний мөрөөдлийг бэлгэдэж, байгаа билээ.


Шинэ Монгол сургуулийн сүлд дуу ♪

Наран улсын итгэл тээж

Номын ариун хур буулгасан

Ирэх цагийн эрдмийн орой

Идэр насны мөнхийн дуулал

Шинэ монгол шинэ монгол

Азийн зүрхэнд ассан гал

Шинэ монгол шинэ монгол

Алдараа өргөсөн манай сургууль

Буурал түүхийг алтаар ширээлж

Баян монголд алдараа өргөсөн

Залуу насны эрдмийн гараа

Замбуулинг багтаах эрдмийн өргөө

дх:

Бумбын сайхан орныхоо

Буянг дагаад сансарт цойлон

Алтан соёмбо тэнгэрт мандуулж

Ариун үйлсээр цацал өргөнө