新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Сургуулийн 14 жилийн ойн баярын хүрээнд ахлах ангийн сурагчид

06.10.2014

Сургуулийн 14 жилийн ойн баярын хүрээнд 10-р ангийн сурагчид "Говь" ХК-ны үйл ажиллагаатай танилцсан бол 11-р ангийн сурагчид "Чингис хаан" нисэх онгоцны буудлын онгоцны засвар үйлчилгээний газартай танилцав.

Харин 12ш, 12-р ангийн сурагчдад Японы морин хуурч Абэ Нагисатай морин хуурын гайхамшигт аялгуунуудыг эгшиглүүлэн өгч, дотно яриа өрнүүлнэв.

Мөн сургуулийн үүсгэн байгуулагч Ж.Галбадрах захирал өөрийн хувийн амьдралын талаар 12ш, 12-р ангийн сурагчидтай сонирхолтой яриа хийв. Уг яриа нь сурагчдад нэгийг бодогдуулж хоёрыг ухааруулсан, ухааныг эрчилж, сэтгэлийг хөдөлгөсөн нулимстай яриа болов.