新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Товч танилцуулга

Эрхэм зорилго

Тус сургууль нь Монгол улсаа хөгжүүлэх, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, хөдөлмөрч, энэрэнгүй Монгол хүнийг хөгжүүлэх зорилготой. Цаашдын 10 жилд “Сайн сургуулиас агуу сургууль болохуй” уриатайгаар агуу сургууль болохоор зорилго тавиад байна.

Түүх

Манай сургууль анхны Япон хэв загварын ахлах сургууль болон 2000 онд байгуулагдсан. 2004 онд дунд сургууль, 2008 онд бага сургуулийг нээсэн. Нийт 1361 сурагчтай бөгөөд 123 багш ажилтантай. 2014 оны 9 сарын 15-ны өдөр Шинэ Монгол Технологийн Дээд сургууль, Шинэ Монгол косенийг байгуулан, Шинэ Монгол Эрдмийн хүрээлэн болон өргөжин боловсролын салбарт үйл ажиллагаагаа явуулж байна.

Эмблем

Утга агуулга, билэгдэл нь: Галын дөл, нар, сарыг дүрсэлж Шинэ Монгол гэдэг үгийн эхний үсгийг монгол эвхмэл бичгээр бичсэн байдаг. Нар нь Япон орныг, сар нь Монгол орныг, галын дөл нь хүүхдүүдийг, тэдний мөрөөдлийг бэлгэдэж, байгаа билээ.


Шинэ Монгол сургуулийн сүлд дуу ♪

Наран улсын итгэл тээж

Номын ариун хур буулгасан

Ирэх цагийн эрдмийн орой

Идэр насны мөнхийн дуулал

Шинэ монгол шинэ монгол

Азийн зүрхэнд ассан гал

Шинэ монгол шинэ монгол

Алдараа өргөсөн манай сургууль

Буурал түүхийг алтаар ширээлж

Баян монголд алдараа өргөсөн

Залуу насны эрдмийн гараа

Замбуулинг багтаах эрдмийн өргөө

дх:

Бумбын сайхан орныхоо

Буянг дагаад сансарт цойлон

Алтан соёмбо тэнгэрт мандуулж

Ариун үйлсээр цацал өргөнө