新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Төгсөгчдийн нэрэмжит УРАМ тэтгэлэг гардуулах ёслол.

30.01.2015
Төгсөгчдийн нэрэмжит урам тэтгэлгийг ахлах сургуулийн амжилттай суралцсан сурагчдад олгодог. Жилд 2 удаа олгогддог уг 5000 иен - ийн тэтгэлгийг дараах 20 сурагч хүртлээ.
Уг тэтгэлгийг Японд суралцаж буй төгсөгчдийн холбооноос сурагч дүү нарыгаа монгол орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж чадах оюунлаг ирээдүй хэмээн өндрөөр үнэлж олгож буй тэтгэлэг юм. Тэтгэлэг гардуулах ёслолыг Японд суралцаж буй ах, эгч нар нь шууд үзэж, дүү нартаа урмын үг хайрлав.
Хичээл зүтгэл, авьяас чадвараараа бусдыгаа хошуучилсан эдгээр сурагчдадаа баяр хүргэе