新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Төгсөгчдийн эцэг эхийн холбоо

Төгсөгчдийн эцэг эхийн холбоо


“Шинэ Монгол” ахлах сургуулийг төгсөөд Япон улсад суралцаж буй оюутнуудын эцэг, эхийн холбоог анх тус сургуулийн I, II үеийн төгсөгчдийн эцэг, эхчүүд санаачлан 2005.05.30-ны өдөр байгуулсан.

 Холбоо байгуулах болсон шалтгаан нь:

   “Шинэ Монгол” ахлах сургуулийг байгуулахад хөрөнгө цуглуулахад тусалсан Японы “Багана нэгийн холбоо”, сурагчдад суралцах хугацаанд нь болон Япон улсад суралцах хугацаанд тэтгэлэг олгодог “ACA-AQUA” төрийн бус байгууллага, “Higashi Nihon House” компани, “Mabuchi Zaidan” Олон Улсын Боловсролыг дэмжих сан, “Yasuda Zaidan” тэтгэлгийн сан болон бусад байгууллага, хувь хүмүүс, багш нар тус сургуулийн сурган хүмүүжүүлэгч багш, ажилтан, албан хаагчдад талархах сэтгэлээс урган гарсан билээ.

 Эцэг, эхийн холбоо нь дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Багана нэгийн холбоо”, “ACA-AQUA” төрийн бус байгууллага, бусад байгууллагын үйл ажиллагааг Монголд сурталчилж, тэдний төлөөлөгчдийг Монголд ирэх үед хүлээн авч нийгмийн байдал болон өөрсдийн үйл ажиллагаатай танилцуулж, Монгол орныг сурталчлан байгалийн үзэсгэлэнт газруудаар аялуулдаг.

Сургууль -эцэг, эх -сурагчид нь тус сургуулийн үйл ажиллагаа болон сурагчдыг дэмжиж байдаг Японы бусад нийгэмлэг, холбоо, хувь хүмүүсийн хооронд холбоо тогтоож ажиллахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг.

Сургуулиас зохион байгуулж буй тэмдэглэлт үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, холбооны ажлыг сургуулийн ажилтай уялдуулж байдаг.

“Шинэ Монгол” сургуулийг сурталчлах ажилд идэвхтэй оролцдог.

Сургуулиас зохион байгуулж буй томоохон арга хэмжээнүүдэд тодорхой нэгэн ажлыг санаачилж оролцдог.


Өнөөдрийн байдлаар “Шинэ Монгол” сургуулийн 6 үеийн төгсөгчдөөс 118 оюутан Японы Их сургуульд сурч буйн дотор 42 нь Засгийн газрын зардлаар, 76 нь манай  ивээн тэтгэгч хөрөнгө оруулагчдын зардлаар суралцаж байна.Төгсөгчдийн маань эцэг, эхийн төлөөллүүд аль хэдийнээ эцэг, эхийн III, IV холбоогоо байгуулан дээрх чиглэлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, “Шинэ Монгол” сургуулийн үйл ажиллагаанд гар бие оролцон ажиллаж байна.