新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа

01.09.2013

Эцэг эхийн төлөөллөөс дэвшүүлсэн мэндчилгээ

Та бүхэнд хичээлийн шинэ жилийн халуун мэндийг хүргэе. Та бүхэн маш хөдөлмөрч эвсэг сайхан хамт олон юм. Манай хүүхдийн хувьд сургуульдаа ирэх дуртай, номын сандаа суух, дугуйлан секцэндээ явах гээд бүх зүйлд сэтгэл хангалуун суралцаж байна. Энэ зун хөдөлмөр зусланд охид үнээ сааж, хөвгүүд байшин барихад суралцлаа. Энд чадварлаг хүмүүс олноороо байгаа гэдэгт эцэг эхчүүд бид чинь итгэж байгаа шүү. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. 

Төгсөгчдийг төлөөлж 1-р үеийн төгсөгч Батзаяа үг хэллээ.

Эрдмийн оргил руу тэмүүлж байгаа сурагч дүү нартаа болон мэргэн багш нартаа, эцэг эхчүүддээ, ажилтан ах эгч нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Шинэ Монгол ахлах сургуулиа төгссөнөөс хойш яг 10 жилийн дараа сургуулийнхаа хичээлийн шинэ жилийн нээлтэд уригдан оролцож байгаадаа маш их баяртай байна, Өнөөдөр дүү нараа харсан чинь өөрөө яг ингээд зогсож байсан маань санаанд орж өөрийн эрхгүй догдолж, сэтгэл маш их хөдөлж, уйлмаар санагдаж байна......... Шинэ монгол ахлах сургуульдаа суралцсан 3 жил, Арван жилийн маань хамгийн үнэ цэнэтэй үе юм. Учир нь энэ 3 жилд би амьдралынхаа мөрөөдлийг олж авсан юм. Дэлхийн түвшинд өрсөлдөхүйц мэргэжилтэн болно гэж боддог, багш нартаа ч хэлдэг байсан. Одоо би өөрийхөө мэргэжлээр Доктороо хамгаалаад байна, эргээд ингээд багш нарынхаа өмнө бүтээл болоод зогсож байгаадаа үнэхээр их баяртай байна. Дүү нартаа хэлэхэд дэлхийд өрсөлдөх чадвартай хүн болохын тулд 1-рт эхлээд өөрийгөө сайн таньж мэдээрэй. 2-рт Мөрөөдлөө олж аваарай, Мөрөөдлөө маш томоор тавьж түүндээ хүрээрэй. Та бүгдийн эрдмийн оргил руу хүрэх зам дардан байг, монгол улсаа хөгжүүлэх оюунлаг хүчирхэг иргэн болоорой гэж хүсэн ерөөе. Баярлалаа.

10-р ангийн сурагч сэтгэгдэл хэлэв.

Миний мөрөөдөл бол барилгын инженер болох, энэ мөрөөдөлдөө хөтлөгдөж энэ шинэ монгол сургуульд орж ирсэн. Анх элсэлтийн шалгалтад орохоор бүртгүүлэхээр ирж байхад сургууль маань надад их таалагдсан. Энэ сургуульд орчих юмсан гэсэн битүүхэн айдас сандрал шалгалт өгөх үед, дүнгээ сонсох үед ч байсаар байсан. Дүнгээ хараад миний нэр хамгийн дээр бичигдсэн байхад би үнэхээр их баярласан. Энэ үед баярлаж байсан мэдрэмж юутай ч зүйрлэшгүй сайхан мэдрэмж байсан. Баярлалаа.