新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Хоолны технологийн хичээлээр сурагчид сурсан мэдсэнээ тайлагнав

25.04.2014

9-р ангийн сурагчид өөрсдийн хийсэн төрөл бүрийн хоолоор баярын ширээ засаж хоолны технологийн хичээлээр юу сурсан мэдсэнээ тайлагнав.

Сурагчид монгол зоог, валентин, төрсөн өдөр, европ оройн хоол зэрэг баярын ширээнүүдийг засаж өрсөлдөн амт чанар, өнгө үзэмж, сэтгэл шингэсэн байдлаараа 9-3 ангийн Анужин ахлагчтай I баг I байр эзэлсэн байна.

Олон төрлийн гайхалтай хоолнууд хийн оролцсон бүх сурагчдадаа болон сурагчдыг хоолны урлагт дурлуулж буй Энхзул багшдаа баярлалаа