新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Хувийн зардлаар суралцах

Япон улсад хувийн зардлаар суралцахыг хүсэгчдэд зориулсан шалгалт


(EJU=Examination for Japanese Universities)

Зорилго: Япон улсад хувийн зардлаар суралцах хүсэлтэй гадаадын оюутнуудаас япон хэлний чадварын болон суурь мэдлэгийн үнэлэлт өгөх зорилгоор зохион байгуупдаг.

Онцлог: Бүх улсын их сургууль, хувийн их сургуулиудын 54 % орчим нь энэ шалгалтын дүнг ашигладаг. Зарим их сургууль шалгалтын дүнг үндэслэн Японд очихоос өмнө суралцах зөвшөөрөл олгодог.

Анхаарах зүйл: Шалгалт өгөхөөс өмнө эхлээд ямар сургуульд орох талаар шийдсэн байх хэрэгтэй. Монгол-Япон төвийн номын санд Япон их дээд сургуулиудын танилцуулга байгаа учраас урьдчилан сайтар судлана уу. Танилцуулганаас өөрийн элсэхийг хүссэн сургууль болон мэргэжлийн дагуу тохирох сургуулиа шийдсэний дараа тохирох шалгалтаа өгнө. Шалгалт өгсөний дараа тухайн сургуультайгаа холбоо барьж тэндээс ирэх бүртгэлийн хуудсыг бөглөж явуулах шаардлагатай. Түүний дараа тус сургуулиас таныг сургуульдаа элсүүлэх эсэх талаар хариу ирнэ. Мөн шалгалт өгсөний дараа ихэнх сургуулиуд өөрийн журмын дагуу нэмэлт шалгалт авдаг.

Оролцогчдод тавих шаардлага: Японд суралцах хугацааны хичээлийн төлбөр, амьдрах зардал зэрэг бүх зардлыг суралцагч өөрөө хариуцна. Япон улсын их дээд сургуульд элсэх хүсэлтэй гадаадын иргэд нийт 12 жилийн сургалтанд хамрагдсан байх.

Шалгалтын тухай: Шалгалтыг жилд 2 удаа авдаг.

    • Хаврын шалгалт: 6-р сард
    • Намрын шалгалт:11-р сард
Шалгалт нь хураамжтай бөгөөд жил жилд хураамжийн хэмжээ өөрчлөгдөж болно.

Шалгалт: Элсэх хүсэлтэй их дээд сургуулийн элсэлтийн зааврыг үндэслэн дараах хичээлүүд дотроос сонгон шалгалт өгөх шаардлагатай.

Хичээлийн нэр

Зорилго

Хугацаа

Оноо

Япон хэл

Япон их дээд сургуульд хичээллэж чадах хэмжээний япон хэл (Academic Japanese)-ний чадвартай эсэхийг шалгана.

120 минут

0-400 оноо

Байгалийн ухаан

Японы их дээд сургуульд хичээллэхэд шаардлагатай байгалийн ухааны (физик, хими, биологи) суурь мэдлэгийг шалгана.

80 минут

0-200 оноо

Ерөнхий эрдмийн шалгалт

Японы их дээд сургуульд хичээллэхэд шаардлагатай нийгмийн ухааны (улс төр, эдийн засаг, газар зүй, түүх гэх мэт) суурь мэдлэг, ялангуяа сэтгэх чадвар онолын чадварыг шалгана.

80 минут

0-200 оноо

Математик

Японы их дээд сургуульд хичээллэхэд шаардлагатай математикийн суурь мэдлэгийг шалгана

80 минут

0-200 оноо

Жич:

  1. Япон хэлний хувьд унших, сонсох, уншиж сонсох, бичих гэсэн 4 хэсгээс бүрдэнэ. Бичих- 20 минут, Унших-30 минут, сонсох, сонсож унших-70 минут гэсэн дарааллаар шалгалт авна. Унших 0-160 оноо, сонсох 0-120 оноо, уншиж сонсох 0-120 оноо нийт 0-400 онооны хүрээнд дүгнэнэ. Бичих шалгалтын үнэлгээ нь дээр дурдсан оноонд хамаарахгүй бөгөөд дүрмийн болон онолын чадварын стандартад үндэслэн 0-6 онооны хүрээнд илэрхийлнэ.
  2. Байгалийн ухааны чиглэлээр шалгалт өгөгсдөд элсэн орохыг хүсэж байгаа сургуулийн зааврыг даган физик, хими, биологи гэсэн 3 шалгалтаас 2 шалгалтыг сонгон өгнө.
  3. Байгалийн болон ерөнхий эрдмийн шалгалтыг зэрэг өгөх боломжгүй.
  4. Математикт
    • Курс 1: Нийгмийн ухааны чиглэлийн сургууль болон математик харьцангуй бага үздэг байгалийн ухааны чиглэлийн сургуулиуд
    • Курс 2: Математикийн хичээлийг дээд түвшинд үздэг сургуулиуд
      гэсэн 2 вариант байх ба элсэх гэж байгаа их дээд сургуулийн зааврыг даган нэг вариантыг сонгоно.
  5. Шалгалтын текстийн хэл нь япон ба англи хэлээр байх тул шалгалт өгөхөөр бүртгүүлэх үед аль нэгийг нь сонгох шаардлагатай. Шалгалтын өдөр сонгох боломжгүй.

            Японы их, дээд сургуулиуд шалгалтын үр дүнг хэрхэн харгалзан үздэг тухай:Тухайн их, дээд сургуулийн журмаас хамааран хаврын ба намрын шалгалтын дүнгийн аль нэгийг харгалзан элсүүлэх тохиолдол байдаг. Энэ мэтээр шалгалтын дүнг ашиглах нөхцөл ялгаатай байдаг учир шалгалтаа өгөхөөр бүртгүүлэхийн өмнө элсэхийг хүссэн их дээд сургуультайгаа холбоо барьж лавлах шаардлагатай. Мөн шалгалтын дүнг голлох материал болгон үзэж Японд ирэхээс өмнө элсэн орох зөвшөөрөл олгодог сургуулиуд байдаг. Энэ нь Японы их дээд сургууль тус бүрийн дотоод журмын дагуу авдаг шалгалтыг өгөлгүйгээр, EJUшалгалтын дүн болон ахлах сургуулийн сурлагын дүнг харгалзан тэнцэх эсэхийг шийднэ гэсэн үг юм. Нэг ижил их сургууль мөртлөө факультет, элсэх мэргэжлээсээ шалтгаалан өгөх шалгалт, хэл зэрэг нь ялгаатай байдаг тул сайтар нягталж үзэх хэрэгтэй. Энэхүү EJUшалгалтын дүнг харгалзан хувийн зардлаар суралцах гадаад оюутныг сонгодог их дээд сургуулиийн талаарх мэдээллийг дараах хаягаар үзэж болно.

Эмблем

Утга агуулга, билэгдэл нь: Галын дөл, нар, сарыг дүрсэлж Шинэ Монгол гэдэг үгийн эхний үсгийг монгол эвхмэл бичгээр бичсэн байдаг. Нар нь Япон орныг, сар нь Монгол орныг, галын дөл нь хүүхдүүдийг, тэдний мөрөөдлийг бэлгэдэж, байгаа билээ.


Шинэ Монгол сургуулийн сүлд дуу ♪

Наран улсын итгэл тээж

Номын ариун хур буулгасан

Ирэх цагийн эрдмийн орой

Идэр насны мөнхийн дуулал

Шинэ монгол шинэ монгол

Азийн зүрхэнд ассан гал

Шинэ монгол шинэ монгол

Алдараа өргөсөн манай сургууль

Буурал түүхийг алтаар ширээлж

Баян монголд алдараа өргөсөн

Залуу насны эрдмийн гараа

Замбуулинг багтаах эрдмийн өргөө

дх:

Бумбын сайхан орныхоо

Буянг дагаад сансарт цойлон

Алтан соёмбо тэнгэрт мандуулж

Ариун үйлсээр цацал өргөнө